Нэгэн тоос

 Эрт цагт нэгэн тоос салхины аясаар хөвж явжээ. Хэдэн мянган жил явснаа ч мартсан аж. Нэгэн удаа тог тог гэсэн чимээ гаргагч нэгний мөрөн дээр буужээ. Тэр хүн аажуухан алхсаар тэмтэрсээр нэгэн хаалгаар оржээ. Тэрээр хүрэх боломжтой бүхэнд хүрч адис авлаа. Сэтгэл нь гэрэлтэн дотор нь уужран, зүрхэн нүд нь гэрэлтэн дулаацан жаал суусаар цааш гарч одов. 

 ... Харин мянган жилийг бэдэрсэн бяцхан тоосны хувьд хэзээ ч мэдэрч харж байгаагүй энэ номын оронд үлдэхээр шийдэн хамаг хүчээ гарган нисэн хөвлөө. Хав хар өнгийн урт цаас хүчирхэг нэгний гарын аясаар хуй салхи үүсгэн дээрээс буусаар л. Гялалзан гялтганах үзэсгэлэнт Алтан үсэгнүүд нь цонхоор тусах алтан нарны тусгалд улам хүч, амь орон гайхамшигт гэрэл цацруулан цацруулна. Манай бяцхан тоос номын алтан үсгэн дээр буулаа. Тэрхэн агшинд саарал гундуухан тоос тэнд байсан мянга түмэн гэрэлт тоосны адил болон гэрэлтэн тэдэнтэй амь нэгэн болов. Аяа юутай хурдан жаргалтай, баяр хөөрөөр дүүрэн агшин бэ... 

 Баяр жаргалангаар дүүрэн тоос бүгдийн хязгааргүй жаргаланг мэдрэн мэдрэн гурван галавын гэрлийг энэхэн агшинд туулах нь юутай сайхан. Тэрээр энэхэн агшинд маш хурдан сонголт хийх ёстойг номын үсэгнүүд түүнд шивнэв. Номын үсгэнд шингэн үлдэх үү. Номын өргөөнд үлдэх үү. Бусдад жаргаланг түгээх үү. Аль нэгнийг нь сонго гэв. 

 Бяцхан тоос маань баяртайгаар бусдын төлөө өөрийгөө өргөе гэв. Тэнд байсан мянга мянган тооснууд бардамнан гэрэлтсээр мянга мянган жил ном, алтан үсэг, ном уншигчийн тойрогт л эргэлдсээр л байсан аж. Тэдний хэн нь ч ийм сонголтыг хийж байсангүй. Яг энэ мөчид цаг хугацаа зогсох шиг. Бүгд нам гүмхэн. Яг тэрхэн агшинд бүх алтан тооснууд бусдын төлөө гэгээрэхийг хүсэн хаалга руу гэрэл татуулан бяцхан тоосны араас гарч одов. Ингээд хамаг амьтны зүрхэнд баяртайгаар шингэн орж, гэгээрэл өөд тэмцэж эхлэв. Аяа аа агшин бүхэнд жаргаланг түгээгч алтан тоос таньд мөргөмү. Бүгдэд, хамаг бүгдэд амжилт ерөөе. Амь амьсгал бүхэн Эрдэнэ адил нандин. Аяа аа бидний сайхан дэлхий ижий. Алтан эринд хүргэх агуу хөлөг аж... 2020.10.06 УБ ГАНДАН АЛТАНГАНЖУУРЫН НОМЫН ӨРГӨӨ П.Дэлгэржаргал

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам