Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Итгэл гэж юу вэ?
Үнэхээр сайхан, төгс бүхнийг зүгээр л магтан алдаршуулах нь тийм буруу юм гэж үү?
Ийм болохоор энэ ертөнцөд үнэнч нөхөрлөл, андын хайр гэж байдаггүй юм байна.
Хамт нисэх боломж олдсон ч түүнийг нь үл итгэлтэй холино.
Тэгээд л нүүр нүдгүй шавхуурдаж эхэлнэ. Хамаг муу муухай үгээ гөвнө.
Хүмүүний нөхөрлөл хуурамч...
Эсвэл энэ хорвоо магтаал, сайшаал хүндэлийг ойлгохоо больж дээ.
Дув дуугай харсан ч хараагүй юм шиг.
Саарал ертөнц хэнд хэрэгтэй гэж.
Хүмүүс бид ингэх болов уу, тэгэх болов уу хэмээн өөрийгөө дотор хүнээ нөөсөөр байгаад ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй зуурсан цемент шиг хэрэггүй төрөлхтөн болох вий...
Энэ орчлонгийн худал хуурмагаас залхаж байна.
Үнэн-итгэл чи минь хаана байна вэ?
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment