Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Mongolian /Монгол: Эв Найрамдлын Гүйлтийн 25 жилийн ой
Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлтийн 25 жилийн ой:
2022 оны зүг, Даян Дэлхийн Эв Нэгдэл
Хэлсэн үг: Хүндэт анд нөхдөө, Даян дэлхийн эв найрамдлын гүйлт болон
энх тайвны төлөөх бусад холбогдох арга хэмжээний 25 жилийн ой
болох гэж буйтай холбогдуулан та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье.
Хорвоо дэлхийн зон олон ирэх 10 жилийг, тухайлбал 2022 он, түүнээс хойшхи он жилүүдийг асар их хөгжил дэвшил, эрс өөрчлөлтийн цаг үе болно хэмээн хүсч хүлээж байгаа гэдэгт би итгэдэг.
Бид бүгдээрээ хамтдаа жинхэнэ Эв Нэгдлийн Ертөнцийг цогцлоохын төлөө зүтгэх ёстой.
Энэ зорилгод хүрэхээр сүүлийн үед хэрэгжүүлж буй олон шинэ санаачлагууд дундаас Даян дэлхийн эв найрамдлын гүйлт нь
хамгийн онцгой, үр дүнтэй үйл хэргийн нэг билээ.
Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийг 1987 онд Шри Чинмой санаачилсан ба түүнийг 2007 онд таалал төгссөний дараа ч уг гүйлт ЮНЕСКО болон
НҮБ-ын бүх байгууллагын чухал зарчмуудыг дэмжиж улам өргөжин тэлсээр байна.
Миний хувьд, Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн үр дүнд хэрэгжсэн,
мөн гүйлтээр урамшсан хэд хэдэн үйл ажиллагааг энд онцлон тэмдэглэмээр байна.
Эдгээр үйл хэргүүд дараачийн арван жилд улам хүрээгээ тэлж, өргөжин баяжина гэдэгт би итгэлтэй байна.
1. Дэлхийн өв соёлын; 2. Дуу хөгжмийн тоглолт; 3. Шүлэг найраг зохиох,; 4. Олон ястны соёлыг хүндэтгэх; 5. Бусдын шүтлэг бишрэлийг;
6. Үлгэр жишээ чанарыг урамшуулах нь; 7. Шинэ боломжийг нээн илрүүлэх; 8. Эцэст нь, хэзээ ч бүү шантар!
http://www.worldharmonyrun.org/mongolia/news/2012 с гүйлтийн талаар мэдээллийг үзэх боломжтой.
Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт бол улс түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бүх дэлхийг хамардаг буухиа гүйлт юм. Гүйгчид эв найрамдлын бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн гараас гарт дамжуулан дэлхийн 100 гаруй орноор аялуулдаг. Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт нь ашгийн болон улс төрийн зорилго агуулаагүй арга хэмжээ бөгөөд үүнд энгийн ард иргэдээс эхлээд дэлхийн нэртэй удирдагчид хүртэл нэгдэн оролцож, найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө хүсэл мөрөөдлөө илэрхийлэх боломжтой юм. Энэхүү гүйлтийг 1987 онд нэрт тамирчин, философич, зураач, яруу найрагч Шри Чинмой санаачилснаас хойш энэ жил 13 дахь удаагаа зохиогдож байна. Харин Монгол улс энэхүү гүйлтэнд 1995 оноос нэгдэн оролцож буй бөгөөд энэ жил 8 дахь удаагаа оролцож байна.
Энэ онд олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 50,000 гаруй км урт замыг туулна. 2012 оны Ази Номхон Далайн Бүсийн Эв найрамдлын гүйлт нь 3-р сарын 5-нд Шинэ Зеландаас гараагаа авч, Австрали, Индонез, Сингапур, Малайз, Япон, Солонгос, Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг 11 орны нутаг дэвсгэрээр аялан 7-р сарын 25-нд Казахстаны Астана хотноо өндөрлөнө. Манай улсыг төлөөлж, Япон улсад 1 гүйгч, Солонгос улсад 2 гүйгч, БНХАУ-д 10 гүйгчтэй баг олон улсын багтай нэгдэн гүйхээр төлөвлөж байна.
Монгол, Орос, Австрали, Серби зэрэг орны гүйгчдээс бүрдсэн олон улсын баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт 5-р сарын 20-нд Хөх хотоос гараагаа авч, 5-р сарын 25-нд Замын-Үүд боомтоор Монголд орж ирнэ. Галт бамбар Монголын урд хилээс баруун хил хүртэл 13 аймаг, 41 хот суурин газраар дамжин өнгөрч, 2830 км зам туулна. Эв найрамдлын галт бамбар 5-р сарын 30-нд нийслэл хотод орж ирэх бөгөөд цааш аялан 6-р сарын 17-ны өдөр Увс аймгийн Боршоо боомтоор ОХУ-ын хилээр нэвтэрч, 6-р сарын 27-нд Красноярск хотноо Оросын Эв найрамдлын гүйлтийн багт шилжинэ.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment