гүйж байсан тэр үе маань миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байж дээ.
... агуу орчлонгийн хязгааргүй уудмыг бид тэнгэр огторгуйтай зүйрлэдгийн адил бидний энх амгалан эв найрамдал, аз жаргалыг хайх эрэл бидний өөрсдийн сэтгэлийн гал, итгэл үнэмшил, найдвар, гэгээн мөрөөдөлтэй хамт бидний өр зүрхэнд мөнхөд бадамлан асдаг аж.
...бидний мөрөөдөл, бидний хайр, бидний итгэл найдвар юутай их хүчирхэг билээ.


... Зүрхний гүнээ нандигнах эрхэм ээж минь хамаг л бодол санаа амьдрал, амь амьсгалаа үр хүүхэд бидэндээ харамгүй зориулдаг нинжин сэтгэлтэй Хайрын дээд нандин шүтээн минь байдгын адил бидний аав биднийг зоригжуулан холын холд байх чанад алсыс зорилго өөд хүч чадал ташуур болон биднийгээ зоригжуулдаг. Үүн лугаа бидний лугших зүрх амьсгалах амь амьсгал бүхэн маань орчлон ертөнцтэй эх дэлхийтэйгээ амин шүтэлцээтэй, агаар нэгэн юм бол бидний гүнд орчлон тэр чигээрээ багтдаг болохоор эхлэл болоод төгсгөл ирээдүй болоод одоо биднээр урсан өнгөрнөм бусуу...
... та яг одоо амьсгал авахдаа хязгааргүй аз жаргалыг мэдрээрэй. та яг одоо дараагийн амьсгалаа авч байхдаа хэмжээлшгүй баяр баясгалгийн далайн эргийг сэтгэл бахдам харж итгэл дүүрэн амьдраарай Анд минь....
... юм бүхний учир шалтгаан таны өлмийд нуугдана...
No comments:
Post a Comment