монголынхоо төлөө шатнам

Монгол эх орон минь таньдаа мөргөмү

Зөөсөөр зөөсөөр л байна. Бидний эрх чөлөөг, бидний гэсэн юм бүхнийг зөөсөөр л байна. Нэг эргээд харахад бидний гэх юм юу үлдэх бол доо. Миний таны нандигнаж ирсэн газар шороо, өвгөд хөгшидийн минь сүслэн мөргөж тахиж ирсэн уул ус өнөөдөр хаашаа ч юм алга болсоор л...

Бидний эх орноо гэсэн ирээдүйгээ гэсэн сэтгэлийг үгүй хийхийн тулд биднийг хэн ч биш болгон бүхийл талаар хараат болгосоор удаж байна.

Монгол оронд хүнсний аюулгүй байдал, эрүүл аж төрөх, чөлөөтэй сэтгэж, ирээдүйгээ холч ухаанаар харах хориотой тэр цаг ирж байна.

.... харамсаж байна, халаглаж байна. Өдөр бүхэн монголын газрын баялаг маань бараг үнэгүй шахам тоос татуулан одсоор, харин өдөр бүхэн зөрөөд   200 гаруй эрээн хувцастай, каск малгай өмссөн хазгай хэлтнүүд уул уурхай, барилгын салбарт ажиллахаар ирсээр, харин эх орноо хамгаалах залуучууд нь зугаа цэнгэлд ташууран, их мөнгөний хойноос өөрийн гэсэн үзэл бодлоо арилжсаар, ард түмэн 21000 хэмээх дөнгөнд тэрүүхэн тэндээ тээглээд, өдөр бүхэн өдөр бүхэн бид хаачиж байна вэ.....

Бидний орших ахуй цаг дор энэ бүхэн хэдийдээ хүрээд ирэв дээ. Тиймээ бид нар хэтэрхий их амиа бодсон, бид нар зөвхөн өөрсдийгөө л боддог. Тийм л учраас бид өөрсдөө энэ нийгмийг ийм болгосон байна.

хэнд эрх мэдэл байна, түүнд хилэн буй гэдэгийн адил. Миний монголын хүн ард минээ шударга ёс, эрүүл чөлөөтэй нийгмийг үр хүүхэд хойч үедээ өвлүүлэхийн тулд шударга байцгаая. Эвлэлдэн нэгдье.

Бид энэ байдалд өөрсдөө залхуугаасаа, өөрсдөө амин хувиа боддогоос, хуулийн мэдлэггүйгээсээ, өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүйгээсээ, болоод  энэ байдлыг энэ ялзарлыг авчирсан. Нөгөө талаар мал шиг хоолны төлөөх дажинд явах хооронд бидний гэсэн юм бүхнийг үгүй хийсээр л одоо бид сураг ажигийг л сонордох үлдсэн юм гэж үү.

Үгүй ээ. үгүй ...

Монголынхоо төлөө шатаж амьдрах цаг ирлээ
Монголынхоо төлөө амь амьсгалаа зориулах тэр цаг ирлээ
Монголынхоо төлөө мориндоо мордох тэр цаг ирлээ

Сэтгэлийн мориндоо мордоод цэх шулуун эх орноо үлдээх эс үлдээх одоо танаас шалтаалж байна анд минь

монголынхоо төлөө шатнам

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм

Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ

Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам

No comments:

Post a Comment