бяцхан дурлалын Бурхан минь

Тэр нэгэн өдөр би чин сэтгэлээсээ бяцхан дурлалын бурханы өмнө очсон юм . Салхи зөөлөн илбэсэн сэтгэл тэнгэр өөд тэмүүлсэн тийм нэгэн намуухан шөнө одот тэнгэрийн дор зогсохдоо  сайхан хайрыг өгөөч хэмээн түүнээс би  гуйсан юм.  Тэр цагаас хойш  олон жил өнгөрчээ.


Харин өнөөдөр санаандгүй явж байгаад түүнийгээ харлаа. Ямар байсан яг л хэвээрээ цасанд  дарагдан зогсож байлаа. Түүний мөрөн дээр буусан цасыг арилгахдаа яагаад ч юм бэ түүнийг мэдрэх шиг санагдаж билээ.


Үнэндээ хэн нэгэн сайхан хайранд зориулан босгосон хөшөө хэдий ч миний л хувьд хүрч мэдэрч чаддаггүй тийм нэгэн нандин хайрыг дандаа сануулдаг болохоор бяцхан дурлалын Бурхан минь би чамайг их л нандигнадаг юм шүү дээ.

хэзээ ч хүрч чаддаггүй учраас Бурхад  хүртэл хорвоогийн амьдралд дурладаг юм гэнэ лээ, хэзээ ч хамт байж чаддаггүй болохоор хайртыгаа хүн дандаа хайдаг юм гэнэ лээ..

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам