Таньдаа зориулав ....



Бүү харамс, харин үүний оронд хорвоогийн эгэл жирийн бүхэнд зүгээр л дурла. тэр бол эхлэл буй за...

энэ зургийг зурж байсан тэр өдөр та минь тэнгэрт оджээ. хэзээ ч уулзаж чадаагүй ч таны минь  мөрөөдөл,  үйлс, итгэл , найдвар мөнхөд үргэлжилсээр байгаа билээ.

үнэндээ  үхэл бол  бидний төгсгөл биш. харин бидний эхлэл юм болов уу. Тийм болохоор хүнд хэцүү хэдий ч бүү санаа зовоорой бүх зүйл нь сайн сайхан байх болноо ...



Таньдаа зориулав ....

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам