Одоо яг одоо л

Хязгаарлагдмал бүхэн хязгааргүйн тухай дуу дуулна
Хязгааргүй бүхэн хязгаарлагдмалын тухай үлгэрт дурлана

Өчүүхэн жаахан шувуухай өндөр дээд тэнгэрийг мөрөөднө
Өргөн их орчлон өрөвчхөн хүмүүний хойноос санааширна

Зүрхээ даран зүйрлэшгүй гуниглах түүнийг
Замбуулин хорвоо салхиар элбэн  элбэн аргадна

Элсэн дээр ганц мөр зурайн салхинд хийсэн замхрахад
Эргэх цагийн аясаар цасан дороос анхны яргуй дэлбээлнэ

Шувуудын жиргээ  баяр хөөрийг урин дулаантай авчрахад
Шулганах  хүүхдийн яриа амар амгаланг  итгэл найдвартай атгуулна

Оддын дууг олон зуун жил анирдсаар ирсэн юмсан
Одоо яг одоо л  аяа чөлөөллийг юутай их хүснэм бэ?

3 comments:

  1. OOOH ene chin yag unen ug, unen medremj boljee duu mini, uneniig medersend tani talarhanam...gehdee ene bol zuvhun minii medremj, oilgolt, uhaaral shuu...

    ReplyDelete
  2. shulegch busgui yumaa daa . amjilt husiii

    ReplyDelete
  3. Элсэн дээр ганц мөр зурайн салхинд хийсэн замхрахад
    Эргэх цагийн аясаар цасан дороос анхны яргуй дэлбээлнэ
    goy boljee uneheer goy

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам