Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Одоо яг одоо л
Хязгааргүй бүхэн хязгаарлагдмалын тухай үлгэрт дурлана
Өчүүхэн жаахан шувуухай өндөр дээд тэнгэрийг мөрөөднө
Өргөн их орчлон өрөвчхөн хүмүүний хойноос санааширна
Зүрхээ даран зүйрлэшгүй гуниглах түүнийг
Замбуулин хорвоо салхиар элбэн элбэн аргадна
Элсэн дээр ганц мөр зурайн салхинд хийсэн замхрахад
Эргэх цагийн аясаар цасан дороос анхны яргуй дэлбээлнэ
Шувуудын жиргээ баяр хөөрийг урин дулаантай авчрахад
Шулганах хүүхдийн яриа амар амгаланг итгэл найдвартай атгуулна
Оддын дууг олон зуун жил анирдсаар ирсэн юмсан
Одоо яг одоо л аяа чөлөөллийг юутай их хүснэм бэ?
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
OOOH ene chin yag unen ug, unen medremj boljee duu mini, uneniig medersend tani talarhanam...gehdee ene bol zuvhun minii medremj, oilgolt, uhaaral shuu...
ReplyDeleteshulegch busgui yumaa daa . amjilt husiii
ReplyDeleteЭлсэн дээр ганц мөр зурайн салхинд хийсэн замхрахад
ReplyDeleteЭргэх цагийн аясаар цасан дороос анхны яргуй дэлбээлнэ
goy boljee uneheer goy