Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Эх дэлхий минь таньдаа таларханам...
Заримдаа хүний амьдрал зөвхөн урагш тэмүүлэх хэрэгтэй цаг үе тохиолддог. Тэр цагт юу ч бодолгүй зүгээр л зорилго өөдөө алхам алхамаар ч атугай ахих нь чухал байдаг билээ. Үүн лугаа хорвоо дэлхийн эв нэгдэл сайн сайхны төлөө дэлхийн хүн бүхэн эв нэгдлээ илэрхийлэх боломжийг олгохын тулд 1987 оноос хойш Шри Чинмойн санаачлагаар энэ гүйлтийг зохиодог болсон билээ.
Өнөөдөр бүхэл бүтэн 156 хоног тасралтгүй үргэлжилсэн эх дэлхийн хүмүүсийн итгэл найдварын билэгдэл ялалтын илэрхийлэл болсон Даян дэлхийн эв найрамдлын гүйлт-2010 өндөрлөж байна. Энэ жил Монголд анх удаагаа Дорнодоос Увс гэсэн чиглэлээр Монгол орноо хөндлөн гүйж туулсан байна.
Хүн насан туршдаа замаа хайдаг, хүн насан туршдаа андаа хайдаг, хүн насан туршдаа аз жаргалыг хайдаг. Тэр аз жаргалыг холоос бус харин өөрөөсөө хайх ёстойг гүйлт л сануулдаг. Өнөөдөр бид хүнд хэцүү цаг үетэй тулгарсан байж болно, өнөөдөр бид аз жаргалдаа умбан байж болно. Гэсэн хэдий ч бид орчлон хорвоогийн нэгэн эд эс салшгүй хэсэг нь амин судал нь мөний тул байнгын хөгжил хөдөлгөөн өөд, байнгын гэрэл гэгээ өөд чиглэдэг.
Биднийг юу аз жаргалтай болгодог вэ, биднийг бидний ирээдүй хойч бидний итгэл найдвар болсон үр хүүхэд аз жаргалтай болгодог, атганд минь багтдаг жаахан гартай, алиа хөөрхөн эх дэлхийнхээ гэрэлт ирээдүйн төлөө бидний хийж чадах зүйл хэмжээлшгүй их билээ. Бидэнд хийж чадна гэсэн итгэл л байхад болоо.
Бидний хийж чадах тэр зүйл бол аз жаргал өөдөө гүйсэн алхсан тэр алхам минь байг, хорвоогийн хүн бүхэн бие биетэйгээ хайр хэмээх нэгэн гэрлээр холбогдном.
Эх дэлхий минь таньдаа таларханам...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment