Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
асуултууд хөвөрсөөр л
Хаана байна хаана байна тэр юм бүхэн хаана байна хаана байна тэр хязгааргүйн тухай үлгэр.
өглөө бүхэн өөдрөг сэтгэлтэй сэрдгийн учир юу юм бол, үдэш бүхэн өчнөөн олон зүйлийн учир шалтгааныг эрдгийн учир юу юм бол...
хаанаас эх ундарга минь ундардаг юм бол хаашаа эхлэл төгсгөл минь хөвөрдөг юм бол..
хаана, хэзээ, яагаад гэсэн асуултууд хөвөрсөөр л амьдрал хөвөрсөөр л, агаар урссаар л, гэрэл цацарсаар л, энэ орчлонгийн эд эс бүхэн үй зайгүй андууд болохоор бид ханьсан нөхөрлөхийг хүсээд хаа нэгтээгээс хайдаг юм болов уу...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete