цас

Өнөөдөр Улаанбаатар хотод минь анхны цас орлоо. Нов ногоохон бас шав шар моддын аварга мөчир цасанд дарагдан бөхийжээ. Тэртээ дээр тэнгэрт далай адил давалгаалах үүлс хөшилдөнө.
хэдийгээр хүйтэн амьсгаа ирж байгаа ч цас угаасаа ариусал, цас угаасаа цэнгэг агаар учраас цэвэр ариухан гоо охид адил бүжин бүжсээр л...

Алгуурхан аажуухан буух цасан ширхэг нэг нэгээр наадан буухдаа энэ хорвоод бидний мэдэхгүй их олон зүйлийг харам үгүй түгээсээр л...

өнөөдөр олон хосууд хуримлаж байгаа, өнөөдөр олон үрс даахиа үргээлгэж байгаа, өнөөдөр эх орноо манан эр цэрэг зогсож байгаа, өнөөдөр энхрий үрсээ хүлээн аавууд догдлон байгаа, өнөөдр нүдээ нээгээгүй гөлөг эзнээ олон шинэ нэр авч байгаа, өнөөдөр өнөөдөр эх хотод минь анхны цас орлоо, өнөөдөр өнөөдөр цав цагаахан баяр хөөр дээрээс дээрээс бүр дээрээс бидэн дээр буулаа...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам