Бондгорхон гүзээлзгэнэ навчин дор нуугдана
Аманд уусах таатай амт
Сэтгэл хөглөх чиний л ааль

Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн ханамгүй жаргалан минь
Улаахан уруулыг чинь хүснэ
Ягаахан хацрыг чинь хүснэ
Уяхан чамдаа би эрхлэхсэн
Ухаанаа мансууртал жаргахсан
Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн сайхан жаргалан минь
Энхрийхэн чамайгаа би тэврье
Энэ л хорвоод би тэр чигээрээ чинийх
Амрагхан чамайгаа би үнсье
Агуу хайрын үлгэрээ л шивнье
Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн сайхан мэдрэмж биднийх ээ
No comments:
Post a Comment