чамдаа яарна

Энгэрт чинь эрхлэх бяцхан шувуухай болохсон
Энхрийхэн чинийхээ хайрын далай байхсан
Эргэж буцдаг хорвоод чинийхээ л хайранд нялхрахсан
Энд би чинийхээ хайрыг мэдрэн зогсохсон

Өндрийн өндрөөс бороо болон орохсон

Өргөн дэлхийн цэцэг нь болохсон
Өөрөөсөө илүү чамдаа хайртайсан
Өвгөн буурал уул хангай минь энэрээч

Булгилах зүрх минь чамдаа яарна
Бүхий л оршнол минь чам руугаа тэмүүлнэм
Бүү хүлээ цаг хугацаа минь
Би түүндээ хязгаар үгүй хайртай

2 comments:

  1. Би дээр өндрийн өндөрт нисэж байна гэж зүүдэлж билээ. Бие чангалаар дээшээ хөөрөөд л. Үүлэн дундуур гарсан чинь хацарт шүүдэр наалдаад л. Тэгээд тэр зүүд бороогоор төгссөн. Өндрийн өндрөөс бороотой цуг бууж ирсэн

    ReplyDelete
  2. setgegdelee bichsend bayarlalaa. unendee bid hediigeer untaj baihdaa ch horvoo ertyntsuudeer zurh setgeleeree yaldag shuu dee . tegeed l bidend baigal delhii horvoo ertynts oir dotno bas omog tushig met sanagddag bolov uu. bid horvoo ertyntstuu negen negdmel ed es ni tednii hairlan urguulj bui ertyntsiin ariyhan tsetsegs n bilee

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам