Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Хархан нүдний чинь цаана
Хайрын булаг нуугдана
Ханагархан чинийхээ цээжинд
Хайрын үгээ шингээхсэн
Бүлээхэн уруул уруулаа олоосой
Бидэн хоёрын хайр хувь заяагаар учраасай
Орчлон хорвоо уудам гэлээ ч
Онцолж түүнийг минь над руу илгээгээч
Амьсгал бүрдээ чамайгаа бэдрэн хайна
Аньсган нүднийхээ нулимсаа ч нууцалнаа
Аз жаргал минь хажууханд минь байна
Аяа амраг минь чамайгаа би мэдрэн байнам
Чинийхээ тухай бодох бүрдээ
Чимээгүйхэн зүрхээ даран догдолдог
Чандган туулай дэгдэн одох шиг
Чамайг минь амьдрал юунд надаас нууна вэ
...
Сэлүүргүй завь их далайд гарчээ
Сэмхэн тэрээр урагшлан хөвсөөр л
Өр зүрхэндээ далавчтайг мэдээд
Өргөн тэнгис дээгүүр дүүлэн нисэхээ мөрөөднө
Алтан нарны цацраг үүлний цаанаас мишээхүйд
Аядуухан амьдрал нэгэн хэмээр хөвөрсөөр л
Ганцхан түүнийгээ л голт зүрхнээ нандигнахуйд
Галын урсгал зүрхэнд бадамлан дээшилнээ
Зэгсний чимээ сэвшин сэвшин салхилахуйд
Зүрхний чанадад лимбэ эгшиглэнээ
Зөндөө удаан хүлээсэн би чамайгаа
Зөвхөн чиний төлөө л амьсгалаа би нөөцөлсөнсөн
...
Хайр сохор гэдэг
Хайр сэргэсэн шулам гэдэг ч
Хайр яг л булаг шиг оргилдог
Хайр яг л гэрэл гэгээ шиг ариухан
Хархан нүдний чинь цаана
Хайрын булаг нуугдана
Ханагархан чинийхээ цээжинд
Хайрын үгээ л шингээхсэн
Бүлээхэн уруул уруулаа олоосой
Бидэн хоёрын хайр хувь заяагаар учраасай
Орчлон хорвоо уудам гэлээ ч
Онцолж түүнийг минь над руу илгээгээч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Hoyor gar mini seluur deer ch
ReplyDeleteHamag bodol mini manan dund
gej rimma kazakovagiin neg goyo shuleg sanagdchihlaa