Энэ замаар бид олон жил явжээ.

Энэ замаар бид олон жил явжээ. Мотоциклтэй, ачааны машинтай, ээжийнхээ гэдсэнд, дүү нараа хөтлөөд, аавтайгаа хөтлөлцөөд, андаа дагуулаад, ханиа сугадаад, үрээ тээгээд, амрагаа мөрөөдөөд, ажил үйлсээ төлөвлөөд л...

Харгуй зам бүхий л цаг мөчид яг л хэвээрээ байсан байрандаа. Харин хүмүүн бид амьдралын сорилтод хүч үзэн урагшилсаар л...


...нэгэн цагт


аавын эрх охин найз залуугаа дагуулаад энэ л замаар ирсэн. Харин дараа нь олоон олон жилийн дараа аав нь мөн энэ л замаар явсаар охиныдоо зочиллоо.

Анх охиноо хадамд гаргахад дуугаа хураан бүр харамлаж байсныг нь яанаа, дараа нь зээ нараа хараад, дараа нь дүү нар нь ч бас хадамлацгаахад амьдралын үнэнд бууж өгөн дэгдээхий нар нь ганц өөрийнх нь өмч биш өргөн дэлхийд уйлж дуулж инээж баярлаж гуниглаж мөрөөдөх гэж ирсэн нэгэн бодгаль гэдгийг мэдэрч түүний ханиа хайрлах хайр нь ийм олон хэлбэрт задран жаргаж байгааг хараад одоо баярладаг болжээ.

Харин өнөөдөр түүний аав ууртай байна. Учир нь охиноо гунигтай байгааг мэдэрсэн болоод л тэр. Уг нь түүний охин инээдэг баярлан хөөрч олон үг дэлгэн аав дээрээ гүйж ирээд л шулганадаг байлаа. Гэтэл энэ удаад аавийгаа тоосонгүй.

тэрээр одоо хэлгүй болжээ. Амьдрал түүнийг дүүгүй болгосон байж. Нүднийх нь цаана юутай их гуниг, юутай их эрх чөлөөг хүсэмжлэн байгааг хараад анх удаагаа охиноо харамлаж байгаагүйгээрээ их харамлаж өр нь өвдлөө.

Чимээгүй чимээгүйхэн инээмсэглэл, намдуухан намдуухан намба энэ бүхэн хий жүжиг гэлтэй. Тиймээ амьдрал чи үр хүүхдүүдийг минь сайн сайхан зам руу залж байг, аз заяагаа хурайлан аав нь хэдэн үрээ сэтгэлдээ нандигная.

Шөнийн тэнгэр доор аав нь зогсож байна, үрээ харамлан уйлж байна. Минийх байсан нялх үр минь зүсээ хувирган өөрчлөгдөж байгаад шаналж байна, нэгэн өдөр чамд минь ид шидийн гэмээр сайхан амьдрал ирнэ гдэгт итгэж байна. Учир нь үр минь чи амьдралын минь утга учир шүү дээ...

Хүмүүний амьдрал баян тансаг хэдий ч үрээ харамлах энэ хайрыг яалтай билээ дээ. Хүний үрийг хайрлаж байж өөрийн үрээ хайрла гэж дээдэс минь сургасан. Энэ сургаалийг мөрдөж ирсэн. Гэтэл үр минь энэ хугацаанд миний хайраар дутсан байж...

Тиймээ, үр минь хувь заяа чамайг минь энэрэх болно, хувь тавилан нь сайн сайхан байх болно. Гаднаа гунигтай ч дотоод гүндээ дуулан жиргэж байгааг мэдэж байна. Ангирхан үр минь аав нь чамдаа хайртай чамайг инээлгэхийн тулд чамайг баяр баясгалан болгохын тулд аав нь ч бас тэмцэнээ.....

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам