Хүн яагаад нэгэн хэвийн амьдралаас уйддаг вэ.

Бид бол бариад тавьсан баримал биш амьд бодгаль, орон зай цаг хугацааг эзлэн оршин буй сэрэл мэдрэхүйтэй нэгэн. Тэрээр байнгын хөгжил хөдөлгөөн, өөрчлөлт өсөлт, уналт сэрэлт дунд хөгжиж байдаг хүн хэмээх амьтан учраас байгалийн зөн, орчлон хорвоогийн илгээж байгаа давтамж урсгалын дагуу байнгын хөдөлгөөнд оршиж байдаг.

Хүн төрөлхтөний хөгжлийн явцад хүн төрөлхтөний анх оршин байсан сэрэл мэдрэхүй хэмээгч ухамсар нь нийгэмшиж, аливаа дүрэм журамд зохицон орших гэж хичээх болсноос хойш хувь хүний өөрийнх нь жам ёсны хөгжил саарсан байж болох талтай. Учир нь бид байнгын өөрчлөлт өсөлт, дэвшлийн төлөө энд, энэ орчлонд илгээгдэж ирсэн илгээмжүүд, нөгөө талаар аливааг туршин туршлага туулж дэвшил хийх гэж ирсэн агуу бүхний хэлтэрхийнүүд.


Хувь хүн бүхэн би би гэж бодож сэтгэдэг ч бид аугаа хүн төрөлхтөний олонхийн хувьд тэр том аугаа нэгэн сэтгэхүйтэй, ухамсрын орон зайтай бид байнга холбоотой байж нэгэн хэмээр өсөж эсвэл уруудаж байнгын хөдөлгөөнд байдаг. Гэвч энэ бүхнийг үл харгалзан улс орон бүрийн хүн ард өөрийг нь хөдөлгөх хөшүүрэг болсон оршин тогтнохын төлөөх ажил-зүтгэлдээ бүхнээ зориулан цаг хугацааг элээн одсоор басхүү дараагийн үеээ тэврэн авсаар л..

Алсаас түүхийн цаг хугацааг хурдасган харах аваас бид яг л шоргоолжны үүрэн дэх шоргоолжнууд шиг юу ч юм хийж бужигналдсаар л байгаа. Нэг ирэхэд бүл шоргоолж үүрээ нүүн байрлалаа сольсон байдаг ч очоод харахад өнөөх л амьдрал нь язганаж байдаг. Харин хүн төрөлхтөн биднийг харах юм бол тухайн оршин буй улс орноосоо хамаараад хүмүүний их урсгал янз бүрийн хэмнэлээр чиглэл хөдөлгөөнөөр, цаг хугацааг туулан хувьсан өөрчлөгдөж байгаа билээ.

Бид үнэндээ энэ их хүн төрөлхтөний нэгээхэн хэсэг мөртлөө хувь хувьдаа хэмжээлшгүй бүхнийг дотооддоо багтааж оршоож байдаг учраас олон үзэл хэвшил тогтож магадгүй хууль хэмээх зүйлээр түүнийгээ хэрэгжүүлэн оршин тогтносоор л байна. За асуудалдаа эргээд орьё. Хүн яагаад нэгэн хэвийн амьдралаас уйддаг вэ. Миний бодлоор бол бид бол байгалийн бүтээгдэхүүн. Өөрт хэрэгтэй хэрэгцээтэй бүхнийг хүртэн, бусдад хүртээн мэдрэхүйн хувьд туршлагажиж, алдаж онож явсаар нэгэн цэгт хүрээд дараагийн түвшиндээ хүрэх ёстой болов уу.

Тодорхой цаг хугацааны дараа эх хүн үрээ төрүүлдэг шиг бид орчлон хорвоогийн дараагийн өөр түвшний хүн төрөлхтөнийг төрүүлэх үүрэгтэй ирж буй бодгалиуд. Харамсалтай нь хувь хүний сэтгэл ханамж хэмээх хорхойсолыг давж чадахгүй байгаа учраас хүн төрөлхтөний холын зорилго бүдгэрсээр, алс холын мөрөөдөл болон удааширсан байна. Бүгд л ая тухтай оршихийн тулд секс, эд баялаг, таатай амьдрах гэсэн сэтгэлийн ханамжаа удаан барьж байхын тулд амин хувиа бодоцгооно.

Эсвэл зүгээр л хоолны аян дайнд мал мэт зүтгэнэ. Уйдах завгүй амьдарч, улам илүү их зүйлийг хүртэж, туршлагажиж, дэвших ёстой. Гэтэл элдэв хууль дүрэм, нийгмийн хэв заншилд баригдаад хүртэх ёстой эх ёсны бүхнээсээ хүчээр салж байгаагаас хөгжил хэмээх зүйл алс хол байж нэгэн хэвийн амьдрал бол жаргалын дээд хэмээн гаднах байдлаар сэтгэх болжээ. Гэтэл төгс ханамж, төгс хайр, төгс төгөлдөрийн төлөө ирсэн бид анхдагч зорилгоосоо ухран нийгмийн ёс суртахуун хэмээх дөнгөнд амьдарлын хэм хэмнэл үзэл баримтлалаараа дөнгөлөгдөж орхисноос л амьдралаас уйдан сайхан төгс бүхнийг мөрөөдөн эсвэл огт мөрөөдөхөө больсоор байгаад хамгийн гол эмгэнэл оршном.

Мэдрэх ёстой ханамжийг төгс хүртэж чаддагүйгээс одоогийн бидний амьдрал уйтгартай байна, цаашид элдэв хууль дүрэмд ёс суртахуун хэмээх дөнгөнд баригдан нэгэн хэвд цутгагдсаар амьдарсаар л байх юм гэж үү. Гэтэл бид төгс бүхнийг мэдрэх гэж, ханамж хүртэн туршлагажиж хөгжиж, дээшилж байхаар коодлгогдсон оршнол, орон зайн элчүүд, хэлтэрхийнүүд шүү дээ.

Анх тооцоолсон оршин тогтнох өгөгдлийн хувьд бол хүн төрөлхтөн өдийд өөрийгөө төдийгүй бусдыг залж жолоодон ухамсрын хувьд нэлээн өндөр түвшинд очсон байх ёстой атал одоогийн байдлаар анхныхаа байснаасаа ч бүх талаар олонхи нь доошилсон учраас цэвэрлэгээ хийж ачаагаа багасгахаар дэлхий эх хэмээх биднийг залагч энэ гараад байгаа байгалийн элдэв үзэгдлийг эхлүүлж байна.

Биеийг нь төрүүлэхээс биш сэтгэлийг нь төрүүлдэггүй гэдэг шиг эх дэлхий биднийг төрүүлсэн ч эцэг ухамсар биднийг, бидний ухамсрыг мэдэхээ, мэдрэхээ, дэмжиж чадахаа больжээ. Цаг мөч бүхэнд туршиж туршлагажиж хөгжиж хөгжил хөдөлгөөн дунд байх ёстой, тодорхой зорилго чиглэлтэй, бууж байсан бодгаль чинь харин нэгэн хэвийн урсгалд нийгэмшээд оршин тогтоод тооцоолсноос хэтэрхий удаан хөгжил явагдаж байгаагаас болж бид одоо тооцоолоогүй бүхэнтээ нүүр тулгарч эхэлж байна.

Энэ бол цаг хугацааны хувьд болох ёстой нөхцөл байдал учраас энэ бүхнийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх ёстой. Өмнө нь хэдэн удаа хүн төрөлхтөн хэмээх агуу бүл айл нүүж ,дахин бий болж ирснийг хэн ч мэдэхгүй, гагцхүү анх бүтээсэн тэр тоглогч л мэднэ. Бидний тооцдог цаг хугацаа, бидний өнгөрүүлсэн түүх, агуу бүхний дэргэд зүгээр л нэг элсний ширхэг.
Урд хормойгоо авч хойд хормойдоо нөхсөөр байх уу, байх ёстой хийгдэх гэж буй бүхнийг хүлээн зөвшөөрч эртнээс бэлтгэж бэлтгэлээ базааж бүхнээс өрсөн амьдарлын тоглоомд хэр удаан оршин тогтнохын төлөө тэмцэх үү...

Юунд тэмцэх вэ гэвэл ухамсрын дэвшил, бодгалийн дараагийн хөгжил дэвшилд бэлтгэлтэй байж бага багаар ч болов энэ бүхэнтэй нэгдэх хэрэгтэй, аливааг сорьж туршиж туршлагажиж сэрэл сэтгэхүй, сүнсний хувьд хөгжиж байх хэрэгтэй болов уу.
Бидний хэлж ярьж заншсан нийгэмшил, хууль дүрэм хэнд хэрэгтэй гэж, нэг л өдөр эх дэлхий ачааллаа даахаа болино, нэг л өдөр цэнэг багтаамж нь багасна тэр цагт бид төрөлх илч цэнэг дулаан татах хүчээ хаанаас авах вэ хаанаас ч авч чадахгүй байгалийн байгаль эхийн жамыг л дагана. Хэдий холын зүйл хэлж байгаа байж болох юм. Гэвч хурдасган тооцоолбол бид хүн төрөлхтөн тэр чигээрээ хэтэрхий их амиа бодож байна. Эх дэлхий бидний хоорондын шүтэлцээ, амин холбоо алдагдсаар л байна. Байнга авсаар байх уу, хаяа өгөх хэрэгтэй. Юу өгөх вэ гэвэл анхаарал халамж, түүнийг бага оролд, онгич, өр рүү нь бүү өшиглө.

Бид бол ухамсрын эзэд, бид бас бүтээгч нэгний хэлтэрхий л юм бол түүнийг мэдрэхийн төлөө байж агуу бүхэнтэй хамт тоглох тэр их ханамжийн төлөө нэгдэх хэрэгтэй. Иймийн учир хувь хүн бүр өөрийн ухамсрын өсөлт хөгжлийн төлөө, өөрийн гэр бүл, улс эх орны ухамсрын өсөлт хөгжлийн төлөө тэмцэгч байж тэр нийгэмшил, дүрэм журмаас ангид байцгаая. Яадаг юм сайхан ханамжийн төлөө, сайхан зүйлийг мэдрэхийн төлөө тэмц, дараа нь мэдэрч мэддэг болсон учраас байнга хүсэж мөрөөдөөд байхгүй байдаг л зүйл болно. Тэр цагт ёстой юу хэрэгтэй болохыг мэдэрнэ.

Тэр бол мэдээж хувь хүний хөгжил болохыг, хувь хүн бүр агуу хүн төрөлхтөний ухамсартай нэгдмэл, хөдөлгөгч нэгээхэн эд эс болохоо мэднэ. Тэрхүү хөгжлийн төлөөх тэмцэл биднийг дэг журам, чин үнэнч мэдрэмжийн дээдэд аваачин одоогийнх шиг их хэрэгцээ, их шаардлага , их шуналаас анигжруулна.

Бидний агуу дэвшил хаана байна вэ, бидний аугаа сэтгэл ханамж, бидний нэгдэл, бидний дараагийн орон зай, бидний дараагийн оршнол юу вэ. Агуу хэмжээлшгүй бүхнийг өөрийн гүнээсээ эрье, бид хэн юм бэ, бид маш томоор сэтгэх аваас орчлон хорвоогийн жирийн нэгэн тоглолт . Гэсэн хэдий ч бидэнд ухамсар байдаг. Тэр ухамсар биднийг дээд зорилгод аваачна эс бөгөөс өөр нэгэн зүйл биднийг үгүй хийн өөр тоглоомоор тоглох л болно.

Цаг хугацааны мөнхийн тоглолт гэдэг нь хязгааргүй доторх агшин, агшин доторхи хязгааргүй аж...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам