та чадна...

Бүх хүн чамаас нүүрээ бууруулаг хамаагүй ээ чамайг мөнхөд нялхаар чинь хайрладаг ижий чинь л байхад хангалттай ижийдээ гүйгээд оч. Ижий чинь чам дээр бороо болон ирдэг юм ижий чинь чам дээр цас болон хайлдаг юм.

Бүх зүйл чинь бүтэхгүй мэт санагдаж, бүтэлгүй юм би хэмээн өөрийгөө бүү зэмлэ, аав шиг чинь нөмөртэй хайрт хайрхан чинь хүлээж байхад, дэмий гуниад ях вэ нутгийнхаа уул толгоддоо оч, сэтгэлээ уудал, сэрүүн дэнж дээрээс Би ирлээ хэмээн чадлаараа хашгир.



Янаг түүнийгээ яг одоо бүү үгүйлэн үгүйлэн гансар, ялдамхан ааль янагийн бал бурамд согтвол бүхнээ гээдэг учраас л орчлонд тэрээр олдсон ч ховор байдаг гэнэм олж барих гэж одооноос бүү санаарх даа. Сэтгэлдээ л хайрлан шүт.
Жаргал хэмээгч нь сэтгэлд түгэн түгнэ, зовлон хэмээгч нь хоосон өнгөрөх цаг хугацаанаас эхлэлтэй.

Сайхан дурсамжаа үр мэт нандигнан сэтгэлийн цэцэрлэгтээ мөнхөд ургуулаарай, сайхан сайхан чи өөрөө хамгаас сайхан нь учраас сайхан бүхэн чиний л гүнд нойрсож байна.

Та түүнийгээ сэрээх аваас та өөртэй сэтгэл бардам байх л болно,

Танд үнэндээ юм бүхэн байна тэр юм бүхэн бол Та өөрөө юм шүү дээ, өглөө бүр өмнө тань хувь заяа тань бүхнээ бэлдсэн байдаг одоо та алхах л үлдлээ өөртөө итгэ та чадна...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам