Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Миний Сальвина минь
Манай охины цэцэрлэгийнх нь хөгжмийн багшийн тухай юм л даа. Нэр нь Дэлгэрцэцэг гэдэг. Их дайчин ажилсаг, хүүхдийн төлөө их зүйлийг хийсэн хийх ч чадалтай хүн байгаа юм. Би багш Дэлгэрцэцэгээр бахархаж хүндэлж дээдэлдэг.
Учир нь би сүүлийн таван жил энэ багшийн удирдлаган дор хоёр хүүхдээ түүний хичээлүүлдэг дуу, хөгжмийн дугуйланд нь оруулснаар миний хувьд хүүхдийн ертөнцтэй ойр дотно байхад маш их сайнаар нөлөөлсөн болоод л тэр.
Дунд хүү маань их эрх бөв бөөрөнхий хэлтэй бондгор хүү байлаа, би хүүгээ өөртэй итгэлтэй болоосой бас хэл нь засарч юуны магад гэж бодоод дуу, хөгжмийн дугуйланд хоёуланд нь бүртгүүлж орууллаа. Гэтэл хэдхэн сарын дараа хүү маань маш эвлэгхэн хөгжим дардаг болсноор манай гэрт хөгжим дуурсдаг боллоо. Ахыгаа дуурайгаад дүү нь ч бас дугуйланд орж тэд гэртээ бөөн хөөр баяр болж ирдэг болов.
Бид өдөр тутмын амьдралд нухлагдсаар байгаад бага насны гэнэн мөрөөдөл, гэмгүйхэн инээд, аз жаргалтай мөчүүдээсээ, сайхан дурсамжуудаасаа бага багаар холдсоор л байдаг. Тэгээд эргээд харахад амьдралд маань ажил мөнгө гэсэн тойрогт баригдмал болчихсон байдаг. Миний л хувьд тийм байлаа, ингэх ёстой, тэгэх ёстой гээд гүрийгээд л урдаа нэг биш бүр хэд хэдэн төлөвлөгөө тавьчихаад л урагшлаад л байлаа. Тэгэхээс ч өөр аргагүй шүү дээ, энэ бол амьдрал.
Гэтэл энэ хэцүү хүнд амьдралын маань хажууханд хүүхдийн ертөнц ариухнаараа цэцэглэн дэлгэрсээр л , шинэхэн нахиагаа дэлгэн хорвоо ертөнцөд өөрийн жижигхэн зүрхээрээ бяцхан шувуу шиг шулганасаар л байгаа юм байна.
хүүхэд бол энэ амьдралын, энэ орчлонгийн. эх дэлхийн ариухан цагаахан гэмгүйхэн цэцэгс юм. тэд дуулдаг бас уйлдаг, инээдэг гол нь бидэнд итгэдэг.
Хүүхдийн солонго адил гэрэлтэх гэгээхэн ертөнц бол миний хайрлаж хүндэлдэг Дэлгэрцэцэг багш маань юм. Энэ бол насан туршийн чиг хандлага болно байх миний хувьд. Яагаад би таньд энэ бүхнийг бичихийг хүссэн бэ гэвэл бидний хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг, чин сэтгэлийн угаасаа аливааг зааж сургадаг, дайчин , үнэнч хичээнгүй зүтгэл одоо цагт дэндүү ховордсон учраас л ийм авьяастай хүнийг ажиллах нөхцөл боломжоор нь хангаад өгчихвөл монголын маань мянга мянган хүүхдэд маань тустай юм.
Бид нийгмийн муу муухай бүхэнтэй хутгалдаж, эд эс нь болж амьдарсаар ирсэн. Гэтэл хиргүй цэвэрхэн хүний сэтгэл рүү байнга ус цацаад байвал мэдээж булингартана, харин дараа нь цэвдэг сэтгэлтэн болон бусдын л адил хөдөлмөрлөнө, бусдын л адил даргадаа долигноно, сэтгэл гэж юм үлдэх болов уу тэр цагт.
Миний найз бардам туулай, дэндүү бардам туулай юм. Яахаараа ийм сайхан хүнд боломж олдохгүй байна вэ.
Түүний хийж бүтээсэн ажил сургуулийн өмнөх боловсролын системд үнэтэй хувь нэмэр оруулсаар л байна. Миний мэдэхийн
* 2008 онд түүний удирддаг дугуйлангаас нь 4 хүүхэд хөгжим бүжгийн коллежид орсон
*
* 2009 онд монголд анх удаагаа цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүдийн дуулсан ардын дууны Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая гэсэн 15 дуу, понограммтай цомог гарсан
* Мөн 2009 онд Чингисийн монголд урьж байна гэсэн дууг дүрсжүүлэн хүүхдийн баяраар нийтийн хүртээл болгосон
*2009 оны намар Боодогтой сэвгэрүүд дуугаа дүрсжүүлсэн
* 2010 онд цагаан сараар Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая цомгийнхоо тайлан тоглолтыг АСА циркэд хоёр удаа хийсэн
* 2010 оны 2 сард СТА цол тэмдгээр шагнуулсан.
* мөн маш олон удаагийн уралдаан тэмцээнд цэцэрлэгийн хүүхдүүд нь оролцож тэргүүлдэг.
* 2010 онд Бид Монголдоо хайртай гэсэн шинэ дуутай болсон.
* одоо түүний анх санаачилсан зүйлийг Монгол улсын ерөнхийлөгч ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр зарлиг гаргах гэж байгаа, магадгүй гарсан ч байх. энэ нь монголын мянга мянган хүүхдүүд багаасаа эх түүхээ, ес заншил уламжлалаа суралцах хичээлийн цагтаа болж байгаа юм.
өөр миний мэдэхгүй маш их урын сантай. Түүний ажил бүтээл дандаа амжилтаар дүүрэн байдаг. Учир нь тэр хүүхдэд хайртай. Хоёр хүүдээ ч бас хайртай,. Тэр хүүхдийн жаахан зүрх сэтгэлийг мэдэрч, хайрлаж, түүнд дууны жигүүр, өөртэй итгэх итгэлийн галыг ч бас өгдөг болоо л тэр.
Энэ бүхэн бол түүний нөр их хичээл зүтгэлийн үр дүн билээ, Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нь түүний амжилтыг хүндэтгэсэнгүй байнга хавчин гадуурхана.
Өөрийнхөө төлөө биш хийх ёстой гэсэн сэтгэлийнхээ хүчээр дэндүү сайн ажлаа хийсний төлөө, цаашид сурч боловсрох гээд дээд сургуульд оройгоор сурах гэсний төлөө сарын өмнө ажлаас нь хөөжээ.
Монголд ийм тэнэг жишээ хар мянгаараа байгаа, хэзээ монгол цэвэр сэтгэхүйтэй болох вэ, хэзээ энэ атаархал ажлын дарамт байсаар байх вэ.
энэ сарын 17 нд 10 цагаас Дэлгэрцэцэг маань ямар ч байсан дээд сургуулиа төгсөнө, хонхны баяр нь болно. Тийм учраас л энэ сайхан хүнд хийхийг хүсэж байгаа тэр бахархалтай ажлаа хийгээсээ гэж чин сэтгэлээсээ хүссэнийх юм шүү.
Нээрээ, би өнөөдөр охиноо цэцэрлэгээс нь авах гэж очоод нэг их хөөрхөн үлгэр уншсан юм. Сальвина гэдэг борооны ганцхан дуслын тухай.
Би ярьж өгөх үү. Нэгэн ангамал газарт бүх хүнсний ногоонууд ургаж байжээ. Нар хурцаар шаран тэд эхнээсээ хатаж үхэх аюулд нэрвэгдэж гэнэ. Гэтэл нэг жаахан дэндүү жаахан Сальвина гэдэг нэртэй борооны бяцхан дусал нисэж явжээ. Орчлон хорвоогоор юм үзэж явжээ. Гэтэл тэр хатаж гандсан ногоонуудыг хараад маш их өрөвдөж гэнэ. тэгээд тэдэн дээр очоод намайг авах уу би та нарыг услая гэхэд тэд чангаар хөхрөлдөн эндээс бушуу холдож үз, чи ийм жаахан бид ийм их байхад чи юу хийж чадахын ёстой чи бидний хувьд юу ч болж чадахгүй гээд байж.
Бяцхан Сальвина маань өөрөө туслах чин хүсэл байлаа ч юу ч хийж чадахгүйдээ харамсан суутал газар эх түүний чихэнд нь юм шивнэнгүүт тэр нисээд оджээ. Ногоонууд хатаж үхэх гэж байгаагаа мэдэхгүй түүнийг шоолон элэг доог хийцгээж байтал хар үүл хуйлран ирж бүх ногоог ханатал усалжээ.
дараа нь мэдээж ангасан бүхэн сэргэж маш их арвин ургац авсаны нууц бол бороо байсан юм . гэтэл газар түүнд юу хэлснийг та мэдмээр байна уу.
Газар эх түүнд ингэж хэлжээ.
Чи бусад дуслаа бүгдийг нь дагуулад ир гэсэн байж. энэ нь Ганц дусал ч гэсэн хязгааргүйтэй нэгдсэн цагт ямар их зүйл хийж чаддагыг илтгэсэн жишээ байлаа.
Би л лав энэ үлгэрийг уншаад дэлгэрцэцэг багшийгаа бяцхан Сальвина юм байна гэж бодсон юм. учир нь хүүхдүүд юу ч мэдэхгүй бүр юу ч мэдэхгүй цэвэр ариухан юм шүү дээ. тэд хөгжмийн багшийнхаа өрөөний үүдийг нээгдээсэй, багш нь гараад ирээсэй гэж харуулдсаар л байна, хэдхэн сарын дараа охин маань цэцэрлэг рүү биш сургууль руу явна.
Монголын олон хүүхэд сайхан сэтгэлтэй багшийг насан туршдаа санан дурсах болно. Миний Сальвина багшид минь та бүхэн ажил олж өгнө гэдэгт найдаж байгаа учраас, бид хамтдаа нэгдмэл байхдаа, бие биедээ тусалж чадна шүү дээ.
танд найдаж байна шүү, Чиний андаас
утас 91174919- Дэлгэрцэцэг багш
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Sanaanaas garamgui Salvina yum daa ene chin...
ReplyDelete