Чш, чимээгүй

Чш, чимээгүй чиний байгааг хэн ч мэдэхгүй
Чш, чимээгүй чи энд ирээгүй шүү дээ
Чш, чимээгүй чи эндээс бас яваагүй
Чи бүтээгч ертөнцөд байна



Чи, зүйрлэшгүй сайхан эхлэлээ эндээс л бүтээ
Чи, дуусашгүй сайхан дуугаа энд л дуул
Чи, хувиршгүй үнэнч хайраа зул шиг асаа
Чи, хувилгаан чанартай хүмүүн Бурханд л үйлчил

Чш, чимээгүй чи энд ирээгүй
Чш, чимээгүй чи эндээс бас яваагүй
Чш чимээгүй чимээ аниргүйн дундаас ...жаргалан, жаргалан...айсуй...

1 comment:

  1. Chsh, chimeegui, huurhun gehed denduu huurhun shuleg irj baina...
    Chsh, chimeegui unen medremj, unen ug irj baina
    Chsh, chimeegui...chimeeguiee!...chimeegui...bail daa!
    Oo! yamar muuhai yum be...ter yavchihlaa...iiiii...

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам