Түүний “Оргилуур Урлаг” үзэсгэлэн нь НҮБ, ЮНЕСКО, АНУ-ын Сенатын ордон, Канадын үндэсний галерей, Лондон дахь “Молл” галерей зэрэг дэлхийн олон орны томоохон үзэсгэлэнгийн танхимуудад гарч байсан юм. Анх 1974 оноос эхлэн зураг зурж эхэлсэн түүний урын санд 150 мянга гаруй бүтээл бий. 1991 оноос хүний дотоод сэтгэлийн эрч хүчийг илэрхийлсэн 15 сая гаруй сүнсэн шувууны зураг зуржээ. Түүний бүтээсэн уран зургууд зүрх сэтгэлийнх нь гүнээс ундран гарч, эвсэг нэгдмэл байдал, хүүхэд насны баяр баясгаланг илтгэдэг ба өнгө будгийн зохицол, эрч хүч дүүрэн байдаг юм. Бясалгал, гүн ухаан, дотоод сэтгэлийн амар амгалан байдлаар амьдралыг танин мэдэж, түүнийгээ дуу, хөгжим, уран зураг, шүлгээр илэрхийлдэг байжээ. Тиймдээ ч “Амьдрал хэмээх аргамж торноос чанад дээгүүр галт шувуун сүнс минь хязгааргүйгээр жигүүрлэн ниснэ” гэж хэлсэн байдаг. Үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд сэтгэлийн амирлангуйг мэдрэхийг хүсвэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг зориорой.
П.Наран
sain bna uu erhem and mini ta www.srichinmoy.org/mongolian s dekgerengyi medeelliig olj uzne uu. bayarlalaa
ReplyDeleteHARI OM TAT SAT NAM, SAT NAM SAT NAM SRI, VAHE GURU, VAHE GURU, VAHE GURU JIV
ReplyDelete