Гагцxүү чи өөртөө л итгэ

1. Хамаг бүгдээр чамайг элэглэн шоолох аваас гагцхүү чи өөртөө л итгэ!
Хатуу амьдрал чамайг нулимстай үлдээх аваас гагцхүү чи өөртөө л итгээ!.

2. Хорвоогийн хамаг амьтад хоолны дажинд бужигнаастай
Харин хүмүүн хэмээх "амьтад" атаархал - үзэн ядалтад богтлуулаастай


3. Алтан наран аливааг ялгалгүй гийгүүлэхийн адил
Аугаа орчлонгийн наадамыг олж хэзээ харах вэ хүмүүн бид?

4. Аадар бороо аяндаа асгарч бас арилдагийн адил
Аяа амьдрал чи хаанаас ирж бас хаашаа ингэтлээ яаран одно вэ?

5. Анхны бороон дусал хацар дээр минь дусахуйд
Ам алдсан тэрхэн мөчөө би нэгэнтээ санан гэгэлзэвээ
Болзоондоо яарсан сэтгэлийн минь аргамж алдарснаас хойш
Бодол болон би түүнийхээ араас цэцгэн жимээр нисэе дээ

6. Хоосон чанар яг л гэрэлтэх гэгээ мэт
Хоосон чанар яг л амьсгалах агаар мэт
Хоосон чанар яг л гэгээн тунгалаг рашаан мэт
Хоосон чанар яг л ариун нандин хайр мэт

7. Байсан юм байгаагүйдээ, байгаагүй юм байсандаа - Оршихуй нь эс оршихуйдаа, эс оршихуй нь оршихуйдаа зайгаа тавин тэд агшин зуур "ээлжээ солилцлоо"...

Мөнхийн эргэлт энд ч ээлжилнэ, тэнд ч ээлжилнэ, надад ч эргэнэ. танд ч эргэнэ, тэнгэрт ч ээлжилнэ, газарт ч ээлжилнэ, өнгөрсөнд ч эргэнэ, ирээдүйд ч эргэнэ .

Ээлжилсээр л....эргэлдсээр л ....

1 comment:

  1. 8.Элбрэл хайрдаа өсгөн гэр бүлээ хайрлаарай
    Эндүү таниж хайрлсан ч эргээд сайхныг нь санаарай /бүтээгүй хайруудаа :D/
    Итгэл алдалгүй яваа нөхдөө эргээд чангаарай
    Ижилгүй энэ амьдралаа алттай ч бүү зүүрлээрэй

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам