Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
хүүдийтэй агаар
Гэхдээ би өөрөө бусдаас онцгойрсон нэг их мундаг болоод бусдыг шүүмжлэх гээд байгаа юм биш шүү. Гагцхүү бид хүссэн ч, эс хүссэн ч бүхнийг хайр найргүй шүүмжилдэг тийм харгис хатуу нийгмийн эд эс болоод байгаа учраас л тэр үзэл бодлоо таньтай бас өөртэйгээ хуваалцаж байгаа нь энэ.
Бид бүгд энэ агуу орчлонгийн эд эс нь юм болохоор орчлон хорвоогийн эрхшээлд амь амьдрал минь холбоотой ч хүмүүн төрөлд буусан бид энэ бүхнийг үл хэрэгсэн амин хувийн амьдрал ажил албаа залгуулсаар ирсэн хойчид мөнхөд залгуулсаар байх болно. Энэ бол хүн төрөлхтөний замнаж ирсэн зам.
Холын биш ойрын жишээ бол миний л мэдэх монгол. Бидний хувьд өнөөдөр Монгол гзар шороо минь, монгол гэсэн нэр нь хүртэл эрхэм дээд байх атал өнөөдөр Монгол гэсэн юм бүхэн задарч байгаад л хэргийн зангилаа нуугднам.
Бид хэн нэгнээ яг л араатан шиг замаасаа хөөнө, зайлуулна, хазна холдуулна. Гэтэл тэр холдож байгаа этгээд нь магадгүй нийлж хүн муулж чаддаггүйгээсээ болоод, магадгүй ар гэрээ, эх орноо , хүн чанараа арилжиж чаддаггүйгээсээ болоод хүмүүний их урсгалаас дуугаа хураан холдсоор л байна. . .
Цагаан гэгээн хүсэл мөрөөдлөөр гараагаа эхэлсэн бүхэн энэ нийгмийн урсгалд өнгөө алдан хэн нэгний мэдлийн болоод байгааг бүгд мэдэж яг л над шиг шүүмжлэх хэдий ч яаж ч чадахгүй юм чинь гээд хэн нэгэн завтай зайтай этгээдэд орхиод л дуугүйхэн одоцгооно. Гэтэл хэн хэзээ та нарын буруу гэж хэлэх вэ, хэн хэзээ монгол ийм байсан юм ийм байх ёстой шүү дээ гэж цээжээ дэлдэх вэ...
Бүгд л дуугаа хураацгаанаа, бүгд л амин хувиа бодно. Магадгүй эргээд хартал бид өөрийн гэх өчүүхэн ч зүйлгүй болсон тэр үед хэрхэх вэ. Түүхэнд байсийм аа уг нь гээд суух уу.
Амьхандаа нэг их эх оронч хүн болон ардын дуу дээл хувцас гээд 2-3 жил гүйлээ, амьхандаа монгол ёс , монгол арга ухаан гээд хэр чинээгээрээ хашгирлаа хариуд нь бүгд л агуугаас агуу тэнэгийг харж байгаа мэт алмайран байх юм.
Тийм ээ тэнэглэл гэдгийг нь мэдэхийн цаадахаар мэдэж байгаа ч хэн хэзээ яг над шиг бас чам шиг тэнэглэх вэ. Алдаж хоцорсоныхоо дараа амаа барьж үлдэхгүйн тулд тэнэглэсэн юм шүү дээ анд минь.
Өнөөдөр бид жаахан хүүдийтэй агаараар арай ядан амьсгалж байгаа учраас л амиа амьсгалаа алдахаас өмнө зөвхөн амин хувиа бодсоор л байна, аливааг нухчин даран хүн овоон дээрээс би ялсан гэж сайрхаж байна.
сайхан сайхан сайхан бүхэн маань хэн нэгнээр овоглууллаа тоосонгүй, сайхан тэнгэрлэг бүхэн маань хэллээ санууллаа цочирдсонгүй, одоо хатуу орчлонгийн жам ёсоор хүүдийтэй агаараа барагдахаас нь өмнө өөрөө өөрөөрөө хүн чанараараа, эх орон, эх дэлхийтэйгээ амин холбоотойгоо ухаарч сэхээрэх хэрэгтэй байна даа.
Тиймээ, хэрэв та хэн нэгнийг шүүмжлэх л юм бол та дайснаа нэгээр нэмнэ гэдэг. Гэсэн хэдий ч найз найз гээд худлаа нялагнаж байснаас үнэнээ хэлээд явж байсан нь миний хувьд хамгийн зөв шийдэл байна даа.
Бүх зүйл болохгүй байна, бүтэхгүй байна, хаана ч ялгаагүй гэдэг. Гэхдээ л Монголдоо ядаж цээж тэнэгэр амьсгалмаар байна, Монголдоо ядаж ичиж айлгүй амьдармаар байна. Сайн ч байсан саар ч байсан бүхнийг саарал шилээр хардаг энэ нийгэмд бид Амь голтой үлдье л гэвэл айл бүрт, хүн бүрт цэвэр ариун сэтгэлгээний хувьсгал л хэрэгтэй байна. Тэр хувьсгал өөрчлөлтийг алсаас хайх хэрэггүй тэр бол таны гүнд байгаа таны эх ундарга, гагц хүү аливааг сайнаар харж ерөөж, сэтгэж, учир шалтгааныг ухан ойлгон, хариуцлагын тойргийг өөртэй ухамсартайгаар суулгах хэрэгтэй гэж бодном.
Учир нь энэ нийгмийг мянга сайн сайхан ухаантай хүн гараад аврахгүй, Мянган сайхан Бурхад ч аврахгүй, гагцхүү ард түмний үзэл бодол эрүүл болсон цагт, эрх чөлөөгөө зөвхөн бид л өөрсдөө баллаж байгааг ухаарсан цагт, нийгмийг хөдөлгөх эд эс бол ард түмэн биднээс эхтэй болохыг бид өөрсдөө эрч хүч, хүн чанар, саруул ухаан, холч бодлого болохоо мэдсэн тэр цагт л бид зөв замаар замнаж эхэлнэм бусуу.
Бид өөрсдөө цөөнхийг сонгож өөрсдөө тахин шүтчихээд эргээд буруу зөвийг шүүмжилсээр л байх юм бол бидний хүүдийтэй агаар барагдах цагт бидний яс өндөлзөөд ч нэмэргүй, бүх зүйл халин одсон байх болно.
иймийн тулд хүн бүр дор бүрдээ эрүүл ухаан, эрх чөлөөний сэтгэлгээг өөрөөсөө хай, гэр бүлдээ бүрдүүл, сонгож томилсон хүнээсээ алдаа онооны дэнсээ асууж шийтгэ,
Хэнд эрх мэдэл бүй түүнд сүр буй хэмээсэн үгийн мөн чанар нь ард түмний агуу урсгал зөв гольдролд орсон тэр цаг дор атаатан хэмээгч нь зальлагч байг, арилжигч нь байг. Харин айн чичрүүлэгч нь ард түмэн бүхэл цогцоороо байг.
Мөнх тэнгэрээс заяатай
Монгол арга ухаан
Хорвоо ертөнцийг ариусгасаар ирсэн билээ
Цэцэн ухаан, холч аргаар
Миний Монгол хөглөгдөж ирсэн түүх үргэлжлэг...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Гэгээн гэгээн гэхэд дэндүү гэгээн мөрөөдөл, дэндүү гэгээн мөрүүд байна даа...яалтай ч билээ...сайн сайхан юм бүхэн ирэх цагийг чи үзнээ Дээгий, юутай ч гэсэн хуучин муухай шавар тагзнууд нураад унаадхаг, харин тэдгээрийг хурдан нуран унахад нь туслаж, хог шороог нь үтэр түргэн зайлуулах хэрэгтэй юм шиг.... үр хүүхдээ л хол байлга...бузартчихна шүү!
ReplyDeletemongol mini ug n tengeriin tsetseg shigee tengerleg Vansemberuu baisansan. Odoo tuuh bolon uldeh geed baina uu tuuhiig bichih bid uursduu egel unen tuuhee buteehees tuvugshuun zugtaagaad baina uu asuult urgeljilseer l ...
ReplyDelete