Амьсгал шигээ эрхэмлэх амин эх орон минь

Амьсгал шигээ эрхэмлэх эх орон

Эрхэм анд минь. Монголынхоо төлөө сэтгэл, зүрх тань байнга цохилж байдагт баярладаг билээ.

Хүн ер нь амин хувиа хичээх тэр мөчид тэр хүний хөгжил дэвшил хэдэн арван жилээр ухарч, магадгүй мэр л цагаас өөрөө өөртөө саад бэрхшээлийн ханыг босгосон байдагаа мэдэхгүй тэгээд л аливаа болохгүй бүтэхгүй бүхнийг гаднаас хайж гомдоллодог.

Гэтэл үнэн чанартаа бүх зүйл өөрөөс нь эхтэй, өөрийг нь орчлонд авчирсан тэр нэгэн эхтэй амин судлаар холбоотой байгаагаа анзаардаггүй байх гэж бодож байна.

Тэр амин судал бол амь шигээ хайрлах амьсгал шигээ эрхэмлэх эх орон байнам.



Бид Монгол гэдгээрээ омогшиж байх ёстой шүү дээ. Хэдэн мянган жилийн монголын түүх, алдар гавьяа, монгол арга ухаан, монгол гэсэн юм бүхэн маань эрлийзэж байна. Өнөөдөр хайрлаж байсан харамлаж нандигнаж байсан бүхэн маань харьд одож, бидний алдаатай бодлогын хариуд алга болон одсоор л байна.

Иймд зөвхөн амин хувиа хичээх тэр агшинд зогсонги байдал ирнэ, алдааг бусдаас хайн гомдоллох тэр цагт чи хэн ч биш байна гэж бодож байна.

Цөс ихтэй, чин зоригт агуу баатарлаг түүхтэй Монгол цөстөн, Монгол төрөлхтөн бид хэзээ ч зогсох эрхгүй, хэрэв бид зогсвол хэн хэзээ Монголын тал нутагт морин дэлэн дээгүүр нисэн дүүлэх мэт хурдлах вэ, хэн хэзээ бидний өвөг дээдсийн түүхийг хүүрнэх вэ, хэн хэзээ ирээдүй өөдрөгөөр харах вэ.

Анд минь өнөөдөр миний Монголын талд хазгай хэлтэн хонь хариулан амандаа шүлсээ үсчүүлэн шулганан аглаг тал, амин хайртай бүхэнд минь шунан тачаадаж байна, ард нь арчаагүй зарим нь алаг үрээ хэн ч биш хүнээр овоглуулан таргалан язарч байна.

Монголоо мартсан агшин бүр зогсолт гэх аваас амьдралын цагийн хүрдэнд эрхшээх бидний хэдэн ард агуу түүхээ, хэн гэдгээ өдөр бүр, мөч бүхэнд санаж, эх орноо амьсгал шигээ эрхэмлэж байх болтугай.

Цөс ихтэй, чин зоригт агуу баатарлаг түүхтэй Монгол цөстөн, Монгол төрөлхтөн бид хэзээ ч зогсох эрхгүй, хэрэв бид зогсвол хэн хэзээ Монголын тал нутагт морин дэлэн дээгүүр нисэн дүүлэх мэт хурдлах вэ, хэн хэзээ бидний өвөг дээдсийн түүхийг хүүрнэх вэ, хэн хэзээ ирээдүй өөдрөгөөр харах вэ.

Амь шигээ хайрлах, амьсгал шигээ эрхэмлэх эх орон минь Таньдаа мөргөмү.

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам