Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
алтан нарны шидэт цацраг
Тэдний ихэнх нь цэцэрлэгийн багачууд шиг нааш цааш хөөцөлдөн гүйж байхад харин зарим нь жаахан зайдуухан нотоо харан зогсонгоо гараа яг л хөгжим дарж байгаа мэт хөдөлгөн чимээгүйхэн бодлоо төвлөрүүлэн байлаа.
Ангийнхаа хамгийн жаахан биетэй Мандалноров охин дэрвийсэн платье өмсөөд үсээ маягтай гоё ороосон байлаа. Би түүнээс чи шалгалтнаасаа айж байна уу гэж асуухад тиймээ маш их айж байна гээд инээлээ. Би хариуд нь чи айхаараа яадаг вэ гэж асуухад би гэртээ хөнжил дотроо ороод нуугддаг гээд л бүр их инээлээ. яагаад вэ гэвэл яг одоо түүнд нуугдах хөнжил нь алга байсан юм.
Би түүний гараас хөтлөн цонхон дээр ирлээ.
Цонхоор нарны гэрэл тусч байсан юм. Тэнд миний дунд хүү Энхманлай маань нарны гэрлээр, цацрагаар нь наадан зогсож байсан юм л даа. Манай хүүхдүүд бүгд наранд хайртай. нартай ярина, наранд дуу дуулж өгдөг юм.
Би хүү дээрээ очоод хоёулаа Мандалноров найздаа нууцаа зааж өгье тэгэх үү, би айгаад байна гэхээр нь дагуулаад ирлээ гэсэн юм.
Хүү маань алтан нарны цацраг чамд баяр баясгалан өгдөг юм шүү дээ, энэ илч гэрэл энэ бүгд хайр нь байхгүй юу гээд л яг л нэгэн андыгаа танилцуулж байгаа мэт хэлэхэд жаахан охин маань миний гар дулаацлаа одоо би айхгүй ээ гээд шалгалтын өрөө рүү ороод, гарч ирэхдээ инээсээр над дээр ирээд би нарны алтан цацрагаар тоглосон нууцаа бодоод хөгжмөө дараад л байлаа, шалгалтын өрөөнд хүртэл нарны гэрэл их байсан болохоор би маш сайн тоглосон гэлээ.
...Хамгийн сүүлд нэрнийхээ дэс дарааллаар миний хүү шалгалтандаа орлоо. Хаалганы завсраар үл мэдэг хөгжмийн ая сонсогдоно. Би өнөөдөр аз жаргалтай байна аа, яагаад вэ гэвэл энд л зөвхөн энэ өргөөнд л Монголын маань ирээдүйн хөгжмийн Бурхад өсөж байна. Хана таазнаас нь хүртэл хайрын симфони эгшиглэсэн сайхан өргөө шүү.
Энэ өдөр хамгийн өндөр дүнг алтан нарны цацрагаар наадсан ангийнхаа хамгийн жаахан хоёр хүртлээ. Эрхэт алтан нар минь таньдаа баярлалаа.
Монголын хөх тэнгэртээ сүүн цацлаа өргөх өрлөг эхүүд, торгон хилийн манаанд хацраа хайруулан зогсоо миний Монголын хөвгүүд, алс хол хэдий ч зүрхэндээ эх оронтойгоо хамт цохилж байгаа Миний Монгол хүүхдүүд, та нартай өдөр бүрийн гэгээн цацрагтай хамт эрх чөлөө, хайр баясгалан та нарт минь шингэж байхын ерөөлийг өргье хүлээн авна уу.
Алтан нарны шидэт цацраг өдөр бүхэн хариу юу ч горилолүй гэрлээ түгээсээр байнам...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment