Аялгуут хайрын эгшиг

Зүгээр л чам дээрээ гүйж очоод
Зөндөө удаан тэврье
Халуун энгэрт тань хурган байж
Хайртай хайртай хайртай гэж шивнье

Сэтгэлдээ дандаа хайрладаг ч
Сэмхэн чамайгаа хармаар байх юм
Бодолдоо дандаа дээдэлдэг ч
Бүр илүү тэмүүлэн тэмүүлнэм чам руугаа



Шөнийн ододтой хамт хайрын ертөнцөөр аялахдаа ч
Өглөөн нарны цацрагтай хамт итгэлийн гэрлээр тань дулаацахдаа ч
Өр зүрхэнд минь богтлоотой гэнэхэн амраг чамайгаа
Өөрөөсөө илүү хайрладгаа өнөө би мэдэрнэм

Аяа амраг минь
Аялгуут хайрын эгшиг чамаас минь дуурсдаг болохоор л
Амин хайрын минь тэнгэр гэгээн байдаг юм
Амьдрал минь өөрөө тэгээд утга учиртай байдаг юм

Өвсөн дээр зүүрмэглэх шүүдрийн мөнгөн дусал адил
үүрийн гэгээнээр эгэлхэн хайр минь сэргэнээ
Нуурандаа шингэх мянга мянган тэнгэрийн дусал адил
Намайгаа тэтгэх хайрын ундарга минь дээ

Зүгээр л чам дээрээ гүйж очоод
Зөндөө удаан тэврье
Халуун энгэрт тань хурган байж
Хайртай хайртай хайртай гэж шивнье

Би чамдаа хайртай
Бүр илүү үгүйлэн үгүйлнэм чамайгаа
Чинийхээ өөдөөс хараад л
Чамдаа би хайртай хайртай хайртай гэж сэтгэлдээ шивнье

Би чамдаа хайртай

2 comments:

  1. Ene ih hairyin energy-ee oyunyi energy bolgoh talaas ni bas haayaa bodoj baival zugeer yum daa Deegii mini, shatchihavdaa, hamaagui ih asgarsan hairandaaa shatavzaaa....

    ReplyDelete
  2. hehe bayarlalaa hairandaa shatahgyi ee yagaad ve gevel hair uuruu amar amgalan bayar jargalan gerel gegee amidraliin mun chanar gej bodoj bna yag l ur udmaa uvluuldeg shig bid hen negniig hairlaj bj l hair maani zogsoltgui ergeh bolov uu

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам