анд минь чи амьдралын минь нэг жигүүр

...найзаар минь намайг таньдаг учиртай
намайг хараад чамайг мэддэг сургаальтай

ижий аавыг орлох элэг нэгтэй анд минь
ижилдэн нөхөрлөхийн орчлонд илч хайрласан анд минь

гэсэн үгтэй дуу байдаг даа та санаж л байгаа байх. Тийм ээ энэ дууг миний ээж аав дуулдаг, бас тэдний минь найз нөхөд ч бас дуулах дуртай, одоо миний үеийнхэн дуулах дуртай болж байх шиг.

Учир нь бидний амьдралд баяр хөөр, гуниг, аз жаргал дандаа ээлжилж байдаг болохоор л бид анд нөхдөөсөө амьдарлын эрч хүч ухаарлыг хүртэж магадгүй заримд нь бид өөрсдөө ч мэдэхгүй нөмөр нөөлөг болдог буй за. Тиймийн учир анд нөхөд гэсэн үг бүхний түрүүнд байж анд нөхөд минь бидний бодол, сэтгэл, зүрхэнд хамгийн ойр эрхэм нэгэн, амьдралын замд минь түшиг тулгуур болдог гавьяатан билээ.



...Удахгүй хэдхэн хоногийн дараа шинэ он гарах нь. Хэн бүхэн л шинэ онд ямар нэгэн зүйлийг сэтгэлийн гүндээ хүсэмжилж л байгаа байх. Би бол сайхан нөхөрлөлийг бас сайхан анд нөхрийг юу юунаас илүү хүсэж байна, түүнгүйгээр энэ орчлон, амьдрал юу билээ дээ. Хазайхад минь түшиж, хальтарахад минь тулах, хамтдаа уйлж дуулах тэр нэгэн миний анд байгаасай.

... Үнэндээ биднийг өндөр нам, тарган туранхай, эрэгтэй эмэгтэй гээд л нэр усаар маань ялгаж болох хэдий ч биднийг харин нэг л зүйл ижилхэн болгодог. Тэр бол бидний зүрхний гүн дэх бяцхан шувуухай. Тэрээр энэ агуу орчлонгийн зах хязгааргүй орон зайд үл тээртэн нисэн дүүлнэм, бас бидний амьдрах итгэл найдвар, эрч хүчний эх ундарга маань болж байдаг билээ.

Зүрхний минь цохилттой амь нь холбоотой өчүүхэн шувуу өр зүрхэнд минь оршино.
Одоо бяцхан шувууны минь жигүүр нь гүйцэн ургажээ. Түүний нэг жигүүр нь итгэж найдаж болох түшиг тулгуур болсон анд нөхөд нь, нөгөө жигүүр нь гэр бүл, эх орон, эх дэлхийгээ халуун хайраар хайрлах хайрын хүч нь аж.

Хөнгөн жигүүрийн сэрчигнээн хацрыг минь илбэн салхи татуулан холдон одлоо.

..Анд нөхөд, хайр хэмээх хос жигүүртэй болсон шувуухай минь, нис нис, хараа хүрэмгүй өндрийн өндөрт ч, хүрч боломгүй гүнийн гүнд ч, өр зүрхэнд минь өргөн дэлхийд минь дүүлэн нис, шинэ оны эхний өдөр, шинэ оны эхний гэрэл гэгээ өөд нис , сэтгэлийн тэнгэртээ ч нис, энхжингийн орондоо ч нис, энд тэндгүй дүүлэн нис, одоо би чамайг хорихгүй ээ, дүүлэн нис шувуухай минь.

Юм бүхэнд гэрэл гэгээ оршдогийг, юм бүхэнд хайр итгэл дүүрэн байх хичээлийг бидэнд заасан өрөвчхөн, өхөөрдөм шувуухай минь эрх чөлөөтэй дүүлэн нис дээ

харин бид

...найзаар минь намайг таньдаг учиртай
намайг хараад чамайг мэддэг сургаальтай

ижий аавыг орлох элэг нэгтэй анд минь
ижилдэн нөхөрлөхийн орчлонд илч хайрласан анд минь

гэсэн дуугаа дуулан аялалаа үргэлжлүүлсээр л байх болно. Энэ мөчөөс хойш бид монголынхоо тэнгэрт хайртай, тэнгэрлэг нэгэн шувуу болон мөнхөрнөм.

3 comments:

  1. Найзаар намайг таньдаг учиртай гэсэн дууны үгийг олоод өгөөч

    ReplyDelete
  2. Найзаар минь намайг таньдаг учиртай
    Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
    Хvн олны урсгалд хєл нийлсэн найз минь
    Хvний амьдралын аялгуунд хєг нийлсэн анд минь

    Vй зайгvй найз аа
    Vгvйлж явья нэгийгээ
    Ай найз аа
    Хайрлаж тvшиж явья нэгийгээ

    Найзаар минь намайг таньдаг учиртай
    Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
    Ээж аавыг орлох элэг нэгтэй найз минь
    Ижилсэх нєхєрлєхийн орчлонд илч хайрласан анд минь
    Дахилт

    Найзаар минь намайг таньдаг учиртай
    Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
    Аав ээжийнхээ гэрт адил хvндлvvлсэн найз минь
    Айл гэрийнхээ заяанд илч хайрласан анд минь

    ReplyDelete
  3. ene duug mp3 aar olmoor bhiin

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам