Шинэ оны мэнд хүргье

Сайн байна уу миний Монголын ахан дүүс минь ээ, Бид 2010 оноо өлгийдөн авлаа. Энэ шинэ он бидэнд онцгой эрхэм он байх болтугай. Шинэ оныг догдлон хүлээдэг шиг 2010 оны өдөр бүхэн бидэнд шинэхэн, ариухан байх болтугай.

Алсын алсаас эх дэлхий минь зөвхөн өнөөдөр л гэрэлтэн гялалзаж байгаа, учир нь
Өнөөдөр л эх дэлхийн минь түг түмэн хүмүүсийн шивнэсэн сэтгэлийн гэгээхэн хүсэл хэн бүхний зүрхнээс од адил гэрэлтэн нисэн дүүлж байгаа билээ. Иймийн учир гайхамшигийг бүтээх хүчтэй байдаг ч байж болох юм.

...Цаг хугацаа нисэн ирдэг шигээ нисэн одсоор байдаг энэ орчлонд хайртай бүхэн маань хичнээн эрхэм болохыг дахин дахин сануулах шинэ он чамдаа талархья.

Хайр,харамсал, ухаарал уяралыг бидэнд өгсөн хуучин он минь тандаа мөргөмү.

Алаг нүдэн дэлхийд минь одоо гэж тоологдох яг энэ мөчөөс аливаа бүхэн эрүүлжин саруулжих болтугай, амь амьсгалаараа холбоотой амин гаригаа ачит эх шигээ бүгд энэрэн асарч тойлж байх болтугай.



Анд минь дэргэд тань хайртай хүн тань байгаа бол яг одоо чин сэтгэлээсээ хайртай гэдгээ хэл, харамлаж бүү хадгал. Яагаад вэ гэвэл орчлон хорвоо яг одоо чамд боломж олгож байхад зүгээр л чин сэтгэлээсээ хайрла.

Ирж буцдаг энэ орчлонд хайртай хүнтэй байх сайхан, хайртай бүхнийхээ төлөө гүйх хичнээн сайхан байдаг билээ дээ.

Хязгааргүйд одод нэгэнг шивнэнэм
Хамгаас хайртай бүхнээ нандигнан эрхэмлэ
Хаана ч биш яг одоо энд байгаа л бол
Харамгүй хайраа гэрэл гэгээ шиг цацраа хэмээх шиг ээ

Шинэ оны өдөр бүхэн шинэ оны анхы үдэш шиг эрхэм нандин байгаасаа
Сэтгэлийн гүндээ хэн бүхэн аливааг энэрэн нигүүлсэж байх болтугай.

Ариуслын, ухаарлын , дэвшлийн тэмцлийн , баяр жаргалангийн шинэ он мэндэллээ.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам