
Өнөөдөр өвлийн ойд зугааллаа. Нам гүмхэн ойд ариусал, аз жаргал бялхан байлаа.
Цэв цэвэрхэн цасан ширхэг нэг нэгээр намуухан шүхэрлэн буухдаа чимээ аниргүйхэн зүрхэнд шингэн уусаж байх шиг.
Гадаа тэсгим өвөл тачигнаж байсан ч ирэх хаврыг хүлээн мөчир дээр нялх нахиа нойрсоно.
Хүглэгэр бүдүүн царс унтаж байна. Тэрээр зуны зунд харах дуртай, ялдамхан шар цэцгээ үгүйлэн үгүйлэн цасанд битүү дарагдан дээлээ давхарлан өмсөө юу гэлтэй.
Жавартай, цастай миний монголын нам гүмхэн ойд жаран жарныг дуудсан итгэл найдвар нойрсож байна, хатуужил тэвчээр хайр эгээрэлийн илрэл яг л өвөл зун шиг, халуун хүйтэн шиг, бас итгэл гомхрол шиг ээлжлэн ээлжилсээр л...
цасан дор өвс нойрсож байна
цасан дор хөрс нойрсож байна
цасан дор итгэл нойрсож байна
цасан дор хайр бас хүлээлт нойрсож байна
цаг цас , цас цаг ...
цаг хугацаа яг л цас шиг хүйтэн
цаг хугацаа яг л цас шиг шинэхэн
цаг хугацаа яг л цас шиг гайхамшигт бүтээл
цаг хугацаа яг л цас шиг мөрөө үлдээнэ
цас яг л цаг хугацаа шиг үргэлжилнэ
цас яг л цаг хугацаа шиг бүхний амь амьдрал
цас яг л цаг хугацаа шиг эхлэл төгсгөл
цас яг л над шиг бас чам шиг хэзээ ч юм хайлан одно
...Өнөөдөр миний монголын ойд цас битүү буужээ
Маргааш хүмүүний сэтгэлд мөрөө үлдээх болов уу
Нөгөөдөр бидний түүх яг л цас шиг, бас цаг хугацаа шиг хийсэн одоход
Ирээдүй хойчид минь эх байгаль минь энэ чигээрээ очих болов уу...
Жавартай, цастай миний монголын нам гүмхэн ойд жаран жарныг дуудсан итгэл найдвар нойрсож байна, хатуужил тэвчээр хайр эгээрэлийн илрэл яг л өвөл зун шиг, халуун хүйтэн шиг, бас итгэл гомхрол шиг ээлжлэн ээлжилсээр л...
цасан дор өвс нойрсож байна
цасан дор хөрс нойрсож байна
цасан дор итгэл нойрсож байна
цасан дор хайр бас хүлээлт нойрсож байна
No comments:
Post a Comment