Мориндоо Монголчууд аа

Хэрэв Монгол улсыг удирдан чиглүүлж байгаа эрхмүүд ирээдүй хойчоо, эх орноо тэргүүн зэрэгт үздэг байсансан бол Монгол өдийд Азидаа толгой цохиж явах байлаа.

Даанч бид хэнийг сонгоод, хэнд эрх мэдэл өгөөд байна вэ? Нөгөөх л таньдаг худалчуудаа дахин дахин сонгоно, тэд одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, чиг баримтлалаа буруу байгааг мэддэг ч өөрчлөхийг ч хүсэхгүй, яагаад вэ гэвэл тэдэнд ашигтайн дээр ард түмэн хүлцэнгүй тэнэгдүү байх нь дээр байдаг байх нь.

Тэд дараагийн сонгуулиар дахин өөр нэгэн үлгэр зохиохын төлөө, хэмжээлшгүй эрхэт хөмөрсөн тогоотойгоо үүрд үлдэхийн тулд үр хүүхдээ худалдаж ч мэднэ.
ганцхан жишээ хэлэхэд:
хэрэв тэд хүссэн бол 76 тэрбүмаар ард түмэндээ агаарыг, амьд явах эрхийг ажиллах орчинг өгчих байсан, харин одоо давхардсан төсөвтэй, данагар толгойтой эзэнгүй болсон монголыг өрсөн булаацалдаж, эрх мэдлээрээ иргэдээ дарамталж айлгаж байна, чимээгүйхэн биднээс хайртай бүхэн маань одож байна.


Сэрцгээе Монголчуудаа,


бид эдгээр үе дамжин лүйвардах нөхдүүдэд олон удаа боломж өгсөн, харсан, одоо эх орон, эрх чөлөө, амьсгалах агаарчгүй болж байна эхнээсээ...

Хэрэв тэд хүссэн бол зөв хуультай болчих байсан, хэрэв тэд хүссэн бол монгол улсын иргэн бүр амьд явах, амьдрах нөхцөл боломжоор хангагдсан байх ёстой байсан, хэрэв тэд хүссэн бол иргэн бүр эх орноороо бахархах ёстой байсан.

Харин одоо яаж байна даа, та гараад хар даа, угаартай утаатай Улаанбаатар, бүгд л нэгэн хэвд цутгуулсан мэт хоолны төлөөх, багахан илч дулааны төлөөх тулаанд амь хайргүй тэмцсээр л байна, ард түмний тэсвэрлэх тэвчээрийн хязгаар одоо дээд цэгтээ туллаа. Бид өөрсдийнхөө төлөө, ирээдүй үр хойчынхоо төлөө дуу хойлоогоо нэгтгэх цаг ирлээ.

Бидний гэсэн юм бүхэн биднээс холдон одсор л байна, цэвэр агааргүйн улмаас, эрүүл хоолгүйн улмаас монголын олон мянган Хүүхэд-Бүрхад Монголдоо бууж чадахгүй байна, монголдоо газардсан ч өвчний уурхай болон элэг эмтэлсээр л байна.

Бид хэдий болтол амин хувиа бодох вэ, бид хэдий болтол тэдэнд итгэсээр л байх вэ? Миний хувьд хүлээлт итгэл тасарлаа, харин та?

Би харанга дэлдэж байна, та ч бас харанга дэлд, бүх Монголчууд харанга дэлдэхэд тэдгээр эрх мэдэлтнүүдийн амины хөмөрсөн тогоо хагарах нь лавтай, Тэд бол ард түмний төлөө ажиллах, үйлчлэх хэрэглэгдэхүүн болохоос биш бидэнтэй л адилхан бодьгалууд.

Харин

- бид бол ард түмэн, давуу эрхтэй байх ёстой,
- бид бол монголын нүүр царай, амьд явах эрхтэй байх ёстой
- бид бол эх орон, эх орныхоо эзэн нь байх ёстой
- бид бол Монгол, эзэн Чингисийн үр удам байх ёстой.
- бид бол ард түмэн,
- бид бол Их Монголын галт тулга, асаж буй дээшлэн дээдэлж буй Монголын илч дулаан, амьд биелэл, илрэл.

Хүн бүр өөрөө өөртэй, ирээдүй хойчдоо үнэнч байгаасаа, хүн бүр энэ болохгүй байгаа нийгмийн эд эсийг зөв төлжүүлж, зөв эв эетэй гольдрол руу нь оруулахад хүчтэй дуу хоолой, эрхэм хэсэг нь гэж сэтгэн өөрөөрөө бахархаж байгаасай, хүн бүр амьсгал агаараа, гишгэх хөрс шороогоо тулах уул хайрханаа, алтнаас ч үнэтэй тунгалаг гол мөрөн, булаг шандаа алга болоод байгаад өр нь өвдөж, өдөр бүр эх орныхоо төлөө цохилж байгаасаа, эх орныхоо төлөө иргэн таны төлөө дуугарч байгаа нэгнээ бүү адалж байгаасай, хажуугаар нь чимээгүй өнгөрөхгүй байгаасай.

Бид хэдүүлээ билээ, бид хэр том орон зайд амьдарч байгаа билээ дээ, бидэнд зориг итгэл тэмүүлэл тэвчээр л байхад бид энэ нийгмийг, энэ монголын ирээдүйг эв эетэй зөв тийш нь замчилж чадна, эх орондоо Та хэрэгтэй байхад, эх дэлхийдээ та үнэтэй байхад дуугай суусаар одох юм гэж үү?

Мориндоо Монголчуудаа, сэтгэлийн гүн дэх аргамаг хөлгөндөө мордоцгоо,
Миний, таны Монгол хөх тэнгэрээрээ гайхуулж байх болтугай
Миний, таны Монголд ирээдүй эрүүл бүтээн байгуулалт өрнөх болтугай
Миний, таны Монголд иргэн бүр эрх тэгш байгаасай
Миний, таны Монгол эрх чөлөө, үнэн ноёлох болтугай.



Мориндоо Монголчууд аа!

1 comment:

  1. эх орондоо Та хэрэгтэй байхад, эх дэлхийдээ та үнэтэй байхад дуугай суусаар одох юм гэж үү?

    Мориндоо Монголчуудаа, сэтгэлийн гүн дэх аргамаг хөлгөндөө мордоцгоо,

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам