Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Жаргал яагаад амттай байдаг вэ
Давалгаалан давалгаалах ихэмсэг далайн эрэг дээр хязгааргүй хүсэлдээ эзэмдүүлэхдээ бид хайлж, эрхлэн нялхамсдгын учир хайранд дандаа бууж өгдөг болов уу,
Тиймээ, би чамайгаа дэндүү их санаж байна, хавар ирэх яргуй шиг, намар буцах хайр шиг, өвөл будрах цас шиг, зуны үдшийн ододтой өр зүрхэнд минь уяатай амраг минь би чамайгаа санаж байна.
цаг хугацаа чи намайг элээхдээ хайрыг минь бүү хийсгэ, үлдээж хайрла, хайр үгүй бол хаачих билээ хүмүүн бид...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Хамтдаа байх тэр өдөр ойртох болтугай.
ReplyDelete