Байнга сэтгэлээрээ хамт байгаа болохоор л

Тиймээ, дүү минь эгч нь чамтай уулзаж чадсангүй, хоёулаа яагаад ч юм бэ зөрөөд л байх юм даа. Миний амьдралын хөлөг онгоц амьныхаа хэдээс илүү зорчигч тээхээ болиод удсан байх юм. Хүн амьдрал гээч тоглоомд тоглох явцдаа дэндүү аминчхан болж дээ.

Хүлээж чадсангүй чамайг, миний хөлөг онгоцонд ганц би биш миний амьний хэдэн нөхөд байх. Тэднээсээ болоод л би тэр хөлөгтөө дандаа хамт байх болсон. Хөлөгт минь хүний амьдралын бүхий л зүйл болно, яг л бусадтай адил.

Үнэндээ сэтгэл минь, бүхий л оршин тогтнол минь олон жил уулзаж чадаагүй чам руу байсан ч нулимстай нүдээ нуун нуун би зүгээр л холдон одлоо чамаас тэр нэгэн өдөр.

Шалтгаан нь одоо гадуур байгаа өвчин. Гэтэл хамгаас дотно анд нь магадгүй авралын гараа сунгаач гээд тусламж гуйгаад ирэхэд бидний хэд нь гэртээ оруулах бол, хэд нь амиа хоохойлох бол.

Хүний мөн чанар, хүнлэг ёс , хүн чанар бидэнд надад ер нь үлдсэн болов уу. Ингээд бодохоор энэ эмч нар, эмнэлгийн ажилтанууд жинхэнээсээ өөрийгөө, гэр бүлээ золиосолсон хүнд ажил хийдэг хүмүүс юм байна шүү дээ. Бид нар яах вэ дээ хэдэн амиа бодоод л болоо.



Нэг талаар энэ нь зөв ч нөгөө талаар хэтэрхий амиа бодсон ч юм шиг.. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна , дасан зохицно, тэр цагт хүнлэг энэрэнгүй дийлэх болно гэж бодож байна. Эд эс, мөн чанартаа нэг айл гэр эрүүл тунх байж улс орон эрүүл байх боловч, нэг сэтгэл нэг хүнд хэн нэгний энэрэл, хайр, зүгээр л сайхан харц, сайхан сэтгэл хэрэгтэй цагт бид хаана байсаар байх вэ,

Дүү минь би үргэлж сэтгэл зүрхээрээ чамдаа сайныг ерөөж, чин сэтгэлээ зориулж байгаа болохоор бид хамтдаа хэмээн мунхаглан ухнам. Тиймийн учир өнөөдрийн учрал тохиол, өнөөдрийн сэтгэлийн ханамжаас илүү чин үнэн сэтгэл чухал шүү дээ.

Эгч нь дүүгээ маш их санаж байна, энэ хөлөг хэзээ ч сарнихгүй гэхдээ эгч нь тэр хөлөгтөө нэгэн өдөр дүүгээ авчиран бүхнээ зориулах болноо.

Яагаад вэ гэвэл хүний аминчхан үзэл бага багаар ч болов өөрчлөгдөх л болно. Ариун гэмгүй нэгний өмнө үүдээ нээн урин залах л болно.

Чамдаа сайн сайхан бүхнийг хүсье. Эгч нь чамруугаа хөвнөм. Миний хамгаас энхрийхэн, цэцэг шиг дүү минь дээ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам