миний цэцэг шиг хөөрхөн дүү

миний цэцэг шиг хөөрхөн дүү сая над руу залгав. Одоо бид нар бөөнөөрөө манай зуслан руу явахаар боллоо. Тэгээд мэдээж сайхан үлгэрээ, сайхан дурсамжаа сэргээн зөндөө удаан ярилцана гэж бодохоор сайхан байна, хөл бараг газар хүрэхгүй хөөрч байна. Хэхэхэ.

... нээрээ амьдрал үнэхээр сайхан юм шүү. За би дүүтэйгээ уулзаад ямар байсан сэтгэгдэлээ бичнээ өнөө орой. За түр баяртай миний сэтгэлийн орон зай минь

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам