Учир шалтгаан

Яагаад юм бүхнийг хурцаар хүлээж авах ёстой гэж, яагаад...

Өнөөдөр бид мэдээллийг хэтэрхий хурдан хүлээж авч байна, нөгөө талаар хүн төрөлхтөний сэтгэл зүрхний хэмээн тунхаглах сэтгэлийн орон зай дэндүү их аминчхан үзлээр солигдож байна, амин хувиа бодон, өнөө маргаашийн оршин тогтнол чухал болохоос биш арав магадгүй хорин жилийн дараах энэ байгаль дэлхий ямархуу байх бол гэж хэн бодож байгаа билээ.

Бүхнийг ягаан шилээр харан, хүссэн хүсээгүй ч энэ нийгэм гээчийн загварт хүн бүр, айл бүр хумигдан орж байна. Ингээд л нэгэн хэмнэл, нэгэн зүг чиг бидний өдөр тутмын амьдралын хэвшил болон бид харин зүгээр л цаг хугацааны боол адил зүтгэн урагшилна.

Хаана, хэзээ тэр агуу орон зай, сэтгэлийн амирлал, энэрэл, эгээрэл, гэгээрэл хаана байна бүү мэддээ.

Бидний энэ загварчлал яг л томоохон тоглоом адил хүссэн ч эс хүссэн ч биднийг хөдөлгөсөөр....



Яагаад зүрх сэтгэлээрээ байж болдоггүй хорвоо вэ, яагаад юм бүхнийг өмчлөн авахыг бас өмч нь байхыг хүснэм бэ.

Хүсэл хэдий хязгааргүй ч бид оюун ухаантай, сэтгэл зүрхтэй хүн бишсэн билүү.

Хаа нэгтээ намуухан уянгалаг дуу хоолой анирланам. Тэрээр цэлмэг тэнгэрээр, цэнгэг агаараар, хоржигнон урсах голын чимээ. шаагин шуугилдан шулганах шувууд, шивсээ салхиар бидэнд мэдрүүлнэм бидний өр зүрхэнд.

Өдөр бүрийн ажил, амьдралынхаа хэсэгхэн мөчийг ч болов өөрийн нандин зүрхэндээ хандуулан дүүлэн нис анд минь, болохгүй бүтэхгүй гэсэн бүхэн зөвхөн нэгдэл дээр, хайр дээр, цаг хугацаа дээр тогтдог болохоор л бид оршин тогтнодог бүй за.

Нис дүүлэн нис, зүгээр л үүрийн гэгээтэй хамт, үдшийн олон ододтой хамт мөрөөдлийн хөлөгтөө хамдтаа сууцгаая.

Өнөөдрийн хүнд хэцүү бүхнийг өндөр дээд сэтгэлийн орноос харахад бүгдийн учир шалтгаан тайлагдсан л байх болно.

Сайхан бүхэн миний таны дотор буцлан байхад бид бүхнийг сайн сайхан зүгт хөдөлгөх залуурчин нь байх буй за....

хөлөг, агуу том хөлөг хөвнөм.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам