Дүү минь



би өнөөдөр маш олон жил уулзаагүй дүүтэйгээ уулзахаар болзсон боловч болзоондоо хоцорч очоод уулзаж чадсангүй ээ. Дэндүү хэнэггүй хайхрамжгүйгээсээ болоод л тэр. Уг нь сэрүүлэг тависан л даа. Даанч урд шөнө уулзалт ямар байх бол гэсэн бодол, догдлолоосоо болоод цурам хийсэнгүй, харин үүрээр нам унтчихаж.

Тиймээ, дүү минь эгч нь чамайг маш их үгүйлж байлаа. Анх чамтай уулзаж танилцсан ер бусын уулзалт, юу ч ярьдаггүй хэрнээ дэндүү олныг өгүүлэх чиний харцыг, чиний хайрыг их үгүйлсэн дээ. Хаяа дүү охинтойгоо зөндөө олон зүйл яриад л хамдтаа ширээ тойрч суугаад л хоолоо хийгээд сууж байснаа санан санадаг байлаа.



Гэхдээ яг одоо уулзаж чадаагүй ч маш их баяртай байна, дүүтэйгээ утсаар ярьсан, бас хаана байгааг нь мэдсэн. Тийм болохоор бөөн баяр, хэдийгээр яг миний төрсөн дүү биш хэдий ч энэ хорвоо чи бид хоёрыг уулзуулсан юм болохоор би баярлаж байдаг юм.


Хорвоо дэндүү агуу юм болохоор сайн сайхан, ариун тэнгэрлэг дүүтэй минь энэ амьдралыг минь дахин холбож байгаад таларханам.

Тиймээ, энэ амьдрал хэмээх тоглоом нэг талаар хатуу боловч нөгөө талаар гэрэл гэгээг, итгэл найдварыг бидэнд яг л өглөөний нарны цацраг шиг харамгүй хайрлах юм даа.

Тэр цацрагын үзүүрээс чангаас чанга атган амьдрал таньтай хамт энд байгаадаа баяртай байна.

Дүү минь эгч нь хайртай дүүтэйгээ дахиад хамт гар гараа атгаад өндөр уулын орой дээрээс өргөн дэлхийгээ тольдон, энэ хорвоогийн хамгаас эрхэм бүхний талаар зөндөө удаан хүүрнэнэ дээ.

Тэр цагийг хүлээх би хичнээн аз жаргалтай байна гээч

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам