Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Анд минь дээ
Түүн дээрээ би өдөр болгон гүйгээд очиж чаддаггүй ч чи бол миний найз болохоор сэтгэл дотроо би чамайг, чиний тухай дурсамжийг хамгаас нандигнан эрхэмлэнэ.
Сайхан дэндүү сайхан найзыг энэ хорвоо дандаа буруу үгээр зүсэлдэг болоод л би чамайг хайрлахдаа, бас чамайг бусдын хэл амнаас харамлахдаа л би чам руу очихоосоо эмээдэг юм болов уу даа.
Хаяа хаяахан бодол минь зүггүйтэн хатгаж хамаагүй чиний л төлөө бол бүхнээ зориулахыг надаас хүсэхэд, хамгаас эрхэм найз чамайгаа мартах гэж, чиний тухай бодлыг хийсгэх гэж хичнээн оролдоод ч нэмэргүй болохоор одоо би мартах гэж хичээхээ больсон юм. Надтай байг бодолд минь, надтай байг сэтгэлд минь анд минь чи.
Хэдий хугацааны дараа хүн төрөлхтөн найз хэмээх нандин үгний үнэ цэнийг ухаарах юм бол доо.
....Хэнэггүйхэн хаалгыг чинь тогшоод өргөөнд чинь зочлоод хэн хэндээ хэрэгтэй жинхэнэ анд чинь байхсан. Ханьтай чинь бас нөхөрлөөд, хатуу хорвоогийн үнэн худлыг хүүрнэн хүүрнэхсэн, бусдын хэл амнаас үл шалтгаалан Чиний орон зайд, чиний анд байхыг хүснэм.
Даанч өөрийн өмчөө өрөөлөөс хайрлах хайр нь үнэнч нөхөрлөлд байраа тавьж өгөхөөс дургүйцэх энэ орчлонд далдхан хайрлах юм би чамайг, далай их аз жаргалын чамдаа ерөөе.
Сэтгэл чинь сэмэрвэл бүү уйл анд минь
Сэрүүн сайхан хангайд чиний анд чинь байна
Хамаагүй нь чамд зүгээр л найз хэрэгтэй бол
Хаана ч гэсэн яваад л очно би
Мөнхийн бүхнээс мөчидхөнийг тасдан
Мөрөөдөл жаргалдаа хүрэхийг тэмүүлэх
Хүмүүн бидний амьдралын тулаанд
Хүч тэнцвэргүй нэгэн хүн чиний л төлөө оршном
Чамд би хэрэгтэй болоогүй цагт
Чамайгаа би зовоохоо болилоо
Хэн хэнээс нлүү анд нөхөр хэрэгтэй бол
Хэзээд бэлэн гүйгээд л очноо анд минь дээ
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment