Би аймхай туулай

Дэлхий дээрх амьтадаас хамгийн аймхай амьтныг туулай гэдэг. Хэ хэ гэтэл заримдаа бид тэрхүү туулайнаас аймхаа амьтан болсон байх юм даа. Хил хязгаар заагийг гэтэлж чадаагүй дээ тэрээр аймхай болоод байна уу эсвэл энэ нийгмийн элдэв дэг жаяг биднийг ийм хулчгар болгосон юм болов уу.

Би л лав хамгийн аймхай амьтнаас ч илүү аймхаа гэдгээ мэдэрлээ. Хэрэв арслан шиг авиртай тэгээд энд тэндгүй цамнадаг байсан бол энэ хүмүүсийн оршихүй ямархуу байх байсан бол.

За за зарим нь туулай, зарим нь арслан зарим нь ямар нэгэн амьтан шиг байсан дээр тэгээд ч хөгжилтэй юм биш үү. Би л лав аймхаа туулай чигээрээ үлдлээ. Харин та ямар амьтантай төстэй вэ, тэр л чигээрээ өөрөө өөрөөрөө үлдээрэй

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам