Үрийн минь инээмсэглэл

Бид өчнөөн олон алдаа гаргадаг хэрнээ үр хүүхдээ яагаад зэмлэдэг юм бол оо. Хаяа хатуухан үг хэлэн хамаагүй чангаар загнасан байх юм. Гэтэл биднийг хэн хэзээ тэгэж дандаа зэмлэн буруушаадаг байлаа даа.

Намайг бага байхад эмээ минь дандаа л эрт босгоно. Бүр амралтийн өдөр ч гэсэн тэр. Ингээд л би нэг л мэдэхэд шувуудад хайртай болсон байсан, өглөөний нарны туяатай эрхлэн тоглодог болсон байж эргээд бодоход. Байгаа бүхнээрээ үлгэр дууриал болсон буурлууд минь дэндүү холдсон юм уу эсвэл даяаршил хэмээх салхи монгол зан заншил сурган хүмүүжүүлэх арга ухаахыг маань хийсгэн одсон юм болов уу гээд л олон зүйл бодлоо.

Тэртээ хэдэн жилийн өмнө арвайсан бяцхан амьтан амьдрал хайр, амьд яваагийн минь утга учир болох юм гэж хэн мэдэх билээ дээ. Тэр үед өөрсдөө бид бараг л хүүхэд хэрнээ өлгийтэй жаахан амьтанаар амьдралд хөл тавьж байсан билээ. Цаг хугацааг гатлан нялх үрийнхээ үнэрийг хайрыг мэдрээд дахин би үрээ зэмлэхгүйн тулд өдөр бүр үрийнхээ өлмийд залбирдаг боллоо. Яагаад вэ гэвэл Бурхан гэдэг өөрөө бидэн дээр чимээгүйхэн гэнэтхэн ирдэг бэлэг аж тэр бэлэг нь бидний үр хүүхэд, бидний хайрын цэцэг, бидний амьдралын утга учир юм бол чамайгаа Бурхан хэмээн дуудах би энэ хорвоогийн хамгийн азтай хүн, баярлалаа мөнхөд алдрайхан, нялххан үр минь чинийхээ өлмийд өдөр бүр үдэш бүр мөргье

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам