зүрх хүрсэнгүй ээ

Саяхан Батжаргал хэмээх Хөвсгөлийн зураачийн үзэсгэлэнг Занабазарын музеид үзлээ.

Үзэсгэлэнгийн танхимд намуухан ардын аялгуу уянгална. Өмнө минь байгаа зургуудийн сүрлэг төрх, өндөр уулын орой дээрээс эх дэлхийгээ тольдон байгаа агуу нэгэн бидэнд цаг хугацааны тээгийг сэтлэн ирж ямар нэгэн зүйлийг сануулан бас хэдэнтээ тунхаглах мэт ээ. Зураг бүхний дор тэрхүү зурагны мөн чанар, сүнс, дуурсан буй үгийг зураач маань шадлан бичсэн нь утга төгөлдөр, дэндүү сүрлэг өндрөөс нэгээхэн амь тунхаглан дуулж буй гэлтээ байлаа.

Монгол дээлээ өмсөн, даруухан инээмсэглэх тэрбээр орж ирэн буй үзэгчдэд харцаараа мэндчилэн өмнөх ширээн дээрээ ааруултай таваг тавьсан байлаа. Монгол амьсгал, миний монголын аялгуу, миний монголын сэтгэхүйн гайхамшиг энэ бүхэнд хөл алдсан өчүүхэн миний бие тэртээ дээрээс эх нутгаадаа анирласан Тэнгэрлэг агуу Монгол хүч чадлыг мэдэрсэндээ баяртай байна.

монгол мөн чанар, монгол хүч чадал, монгол сүр хүчээ дуургасаар байгаа хүн бүхэнд мөргье. таларханам.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам