Би танд ч бас хайртай

сайн байна уу энэ хорвоод би ирсэндээ туйлын их аз жаргалтай байдаг. Ялангуяа намайг энд бий болгосон амьдрах хувь тавилан хайрласан ижий аав хоёроо дээдэлнэм.
Миний чадан ядан бичсэн сэтгэл минь, бодрол ухаарал минь амьхандаа нэгэн эрхиний дайтай болсон болохоор би хамгаас аз жаргалтай байнам.

Хязгааргүй олон хүмүүн төрөлхтөн дотроос миний орон зай, сэтгэхүй өчүүхэн хэдий ч өөрийн гүн дэх ертөнцдөө хүн бүхэн хэмжээлшгүйд жарган нааддаг болохоор л баяртай байнам,

Одоо би хөдөө ажиллаж байгаа аав руугаа гарахаар явах гэж байна, миний эх орон миний газар шороо, миний юм бүхний эхлэл аав руугаа гүйлээ, Та ч гэсэн сэтгэлээрээ хайртай хүн рүүгээ нисэн дүүлэн очоорой, халуун энгэрт нь хайрын харцанд нь эрхлэн нялхраарай. Би танд ч бас хайртай, тэнгэрлэг гэгээлэг эрхэм танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам