Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
өндөр уулын оргилыг зорь
Өнөөдөр амьдрал хэмээх хатуу тоглоомд ялж, ялагдаж байгаа ч өнгөрсөн цаг мөч бүхэнд ухаажин хэрсүүждэг болохоор л амьдралд бид хайртай байхгүй байхын аргагүй буй за анд минь.
Эргэх мөч бүхэнд хорвоо өнгөө сольдгийн адил хэмжээлшгүй цаг хугацаанаас хэсэгхэн үеийг өмчлөн авсанаараа бид агуугаас агуу аз завшааны, агуугаас агуу боломжийн, агуугаас агуу мөн чанарын хувиргагч шидтэн гэдгээ ухаараач.
Өнгөрсөн бүхэн хумхийн тоосийн адил, ирээдүй ч мөн анирлан ирэх тоос юм бол, яг одоо яг одоо энэ мөн чанартаа, энэ оршин ахуйдаа та эзэн нь юм болохоор та хүч нь юм болохоор таныг хайрыг, таны аз жаргалыг, таны амжилт бүтээлийг, таны энэрэл нигүүлсэлийг, таны зөвхөн таны гэсэн юм бүхнийг хэн ч авахгүй, гагцхүү та л итгэлгүй байдлаараа өөрөө энэ бүхнийг сүйтгэдэг хэмээвээс яг одооноос өөрөө өөртэй үнэнч үлдэн өөрчлөлтийг хийе, хамтдаа хийе, би та хийхгүй юм бол хэн хэзээ энэ бүхнийг хийх билээ . юу таныг аз жаргалтай болгож байна тэр бүхнээ яг одооноос хийе анд минь
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment