Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Миний үлгэрүүд-Баавгай
-Миний бяцхан бор бамбарууш наад самрын модоо алгаддаа гэв
Бамбарууш
пад пад алгадлаа, савар нь өвдсөнөөс биш самар огт унасангүй
- Ааваа ааваа би алгадмааргүй байна. Та байхад би заавал мод алгадаж сураад яахийн гэлээ.
Миний хүү аавыгаа хар даа сайн харж ав гээд аав нь модыг алгадлаа
Ой дүүрэн нүүгэлтсэн пад пад гэсэн чимээ цууриатан удалгүй под под гэсээр бороо мэт шаагин олон самрын боргоцой модноос уналаа.
За миний хүү сайн харж тогтоож авсан биз. Май нэгийг идээд үз дээ гэхэд бяцхан бор бамбарууш амтархан идэх тэрхэн үед тэднийг тойрон ойн олон амьтад цуглажээ.
Аав баавгай сэтгэл тэнэгэр нүүр дүүрэн мишээн туулай, элбэнх, янзага, зараа гээд л тэнд цугласан бүх амьтдыг самраараа дайллаа. Аманд тос амтагдсан алтан шаргал сармын ачаар алиа бяцхан шоргоолж хүртэл амтархан идсэнээ сайрхана.
Эх дэлхийн минь нэгээхэн зайд эв түнжинтэй ой байдаг юм. Тэнд байдаг бүхий л ан амьтад бие биендээ найртай элэгсэг.
Залхууран суухгүй ээ би
Зоригт баавгай аав шигээ
Зон олонд туслах хүчтэй
Зан сайтай баавгай болно гэж дуулсаар бяцхан бамбарууш хүү аав руугаа гүйлээ.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment