Миний үлгэрүүд-Мэлхий гүнж

Ногоон хөвдөн дээр дээш харан элгээрээ 
Наранд ээн таатай хэвтэх мэлхий 
-Нар над дээр арай илүү тусаад байна уу 
Нааш цааш салхи яагаад салхилахгүй байна 

Хажуу цөөрмийн хан хүү намайг 
хаяа нэг хардаг ч болоосой 
Олноос онцгой хөөрхөн ваагладагийг минь 
Олж ер нь сонссон юм болов уу гээд л олон зүйлийг бодлоо 

тэрээр 

Дээр хөвөх цагаан үүлс 
Дэгжин маягын дүрс үзүүлнэ 
Дэлчгэр шар зөгий хүртэл 
Дэлхийг донсолтол дүнгэнэхийг яанаа гэж 

Айлгүй нүдээ эргэлдүүлэн 
Амрах ч завгүй элдвийг бодно
Гэнэт сэр сэр салхи сэвэлзэв үү гэлтэй 
Гэгээн наран саран мандах шиг 
Гоо хоёр хацраа түнтийлгээд 
Гайгүй сайн ваагламаар боллоо 

Босоод өндийгөөд вааглаж эхэлтэл 
Бодлын хан хүү мэлхийхэн нь 
Борхон нүдээрээ мишээн 
Баясан хөөрөн үсэрч байлаа 

Ардаа нуусан гартаа 
Алаг цэцгэн эрхи бэлджээ 
Ариун танхил охин мэлхийдээ 
Анхны хайраа ингэж нээв ээ 

Хайр хайрын дээдийг 
Харамгүй чамдаа зориулнаа 
Хүндтэй энэ орчлондоо 
Хамтдаа байхад хүчтэй 

Ногоохон сайхан гаригт минь 
Намгийн ногоон мэлхийнүүд л 
Нуур цөөрмөө сахин хамгаалдаг 
Нандин сайхан уламжлалтай билээ.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам