Миний үлгэрүүд

сайн байна уу. Анд минь.

Биднийг бага байхад манай аавын аав бидний нэрлэж заншсанаар Бүдүүн аав гэж сайхан өвөө байж билээ.

Зуны үдэш бүх хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг ач гучаа тойруулан суугаад л монголынхоо ирээдүйн талаар мөн эртний сайхан үлгэр домгуудыг яг л нүдэнд харагдтал ярьж өгдөг байж билээ. одоо аав минь бүдүүн аавтай минь адилхан үр хүүхдүүд бидэндээ үлгэр туульсаа хайлсаар л байгаа билээ.

ингээд миний бие бас л хүүхдүүддээ өнөөх сонсож дуулсан сэтгэл зүрхэнд хоногшсон үлгэрүүдээс ярих дуртай, бүр заримдаа бид нар хамтарч байгаад хүртэл үлгэр зохиож тоглодог, тэр үлгэр дотроо амьдардаг.

Ардын маань сайхан тос амтагдсан үлгэрийн гэрэл гэгээ монгол гэрийн тооно нь дор цацарч, үр хойчид маань сургаал сургамж болж байх болтугай.

За одоо бид хамдтаа зохиосон үлгэрүүдээсээ нийтлэж байна. Танд болон танай гэр бүлд аз жаргалын дээдийг ерөөе. Баярлалаа.


No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам