Чамайгаа ямар их санаж байна гээч.



Өглөө бүхэн гудамжаар олон хүмүүс миний хажуугаар зөрцгөөнө. Тэдний зарим нь яарсан, харин зарим нь бүр тайван нь аргагүй сажлана гээч. Зөрөн одох энэ олон хүний дотроос хайртай хүнийхээ дүрийг харахсан гэсэн битүүхэн хүсэл хаяа төрдөг юм. Зүгээр л энэ олон хүний урсгал дотор яагаад тэр минь байж байдаггүй юм болоо. Ингээд бодохоор хүсэл хэдий хязгааргүй ч , юм бүхэн хүссэнээр болохгүй нь гачлантай. 

... хн, нээрээ нэг өдөр бид тааралдаасай, яах бол, бид бие биендээ ямар харагдах болоо. бороотойд ч, цастайд ч ямар ч үед хайр хэмээх энэ ачтан биднийг дандаа мөрөөдөлд минь умбуулж ямар ч завгүй байсан дандаа эрч хүч өгдөг шүү дээ. Тийм болохоор хайраар бид тоглодог, эрхлэн нялхамсдаг, эгдүүцэн тунирхдаг, эрч хүч, энэрэл хайрыг нь харамгүй хүртдэг.  

... газраар нэг хөглөрөх намрын навчис салхины аясаар нисэн одохдоо холын холд байгаа , магадгүй дэргэд минь байгаа чин хайртад минь гэгээн хайрын сэтгэлийг минь шивнээсэй. Тиймээ, би өдөр бүхэн чам руугаа алхаж байна, сэтгэл дотроо ч мөн чам руугаа мөч бүхэнд нисэн дүүлж байна, гараас чинь чангаас чанга атган хамтдаа баяр жаргалан өөд хайрын жигүүрээр дэвж байнам. 

Зүгээр л өнөөдөр зөрөн одох олны дунд чи минь байгаасай, тэр чигээрэй чам руугаа гүйгээд тэнхээ мэдэн тэврэн эрхлэн нялхрахсан. 
Чамайгаа ямар их санаж байна гээч.

1 comment:

  1. Chi yer ni hun yumuu esvel hair yumuu? hariulaad ali nadad!

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам