Тийм цаг байсан болохоор л

Тийм цаг байсан юм. Эрхлэн наадан баясан хөөрөн яг л жаахан хүүхэд шиг гэнэн цагаахан байсан цаг байсан. Харин өсөж том болохын хэрээр ухаан сууж байна гэсэн нэрийн дор хатуу хахир ягшмал баримталсан дүрэмтэй, явах ирэх газар нь хэмжээтэй яг л уртхан уяатай болсон байдаг бидний амьдрал. Хэдийгээр бүх л хүний амьдрал нэгэн хэвийн тойрог дотор гадна эргэлддэг хэдий ч бидэнд Бурхнаас заяасан сэтгэл хэмээх агуу орон зай байгаа нь хичнээн их аз завшаан юм бэ дээ.  

Өнөөдөр бид хүнд хэцүү байж болно, өнөөдөр бид баяр баясгаланд умбан байж болно, аль нь ч байлаа гэсэн бид хаа нэгтээгээс ямар нэгэн зүйлийг хайсаар л цаанаасаа ямар нэгэн юм дутуу байгаа юм шиг санагддаг. Гэтэл яагаад тэгдэг вэ гэхлээр бид энэ орчлон хорвоо дээр хязгааргүй аз жаргал, баяр баясгалан ноёрхдог тэр орноос өөрийн мөрөөдлөө, өөрийн чадвар боломжоо, өөрийн түвшингээ дээшлүүлэх л гэж ирдэг байх. 

Тэгээд л хүн бүхэн өөр өөрийн арга замаар аз жаргал, амар амгалан сэтгэлийн туйлын тэмүүлэлээ насан туршдаа эрэн хайн үгүйлсээр л байдаг буй за. 

Сэтгэл хэмээх агуу зүйлийн ачаар бидэнд хийж чадахгүй, бүтээж чадахгүй зүйл нэгээхэн байхгүй байх, харин одоогоор бид түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй төвлөрөхгүй байгаа болоод гунигтай байж, биднээс алс холд байгаа гэж боддог байж болох юм. Бид энэ орчлон хорвоо дээр яг одоо оршин тогтнож байна, бидний өмнөх үе, бидний хойч үе байсаар байх нь гарцаагүйн адил бид гинжин урвалаар ямар нэгэн том зүйлийг өөрсдөө ч мэдэхгүй бүтээн туурвидаг байж болох юм. 

Тэр юу вэ гэвэл бидний сэтгэлийн хүч чадал хэмжээлшгүй хязгаарлагдашгүй, их хүчтэй юм байна, харин бид түүнийг өөрийн гүндээ нэвтэрснээр, өөрөө өөрийгөө даван туулснаар л улам батжуулан тунхаглана байх. Тэртээ бидний эхлэлд байсан аз жаргал, баяр баясгалан өр зүрхэнд минь, сэтгэл сүнсэнд минь байнга богтлоотой байж, бидний явах жим болдог учраас л бид түүндээ тэмүүлнэм.  

Тэр цаг байсан юм бол, тэр цаг яг одоо ч бас байгаа, ирээдүйд ч бас байх л болно, гагцхүү бид итгэх л хэрэгтэй гэж бодож байна. Тэр бол бидний сэтгэл зүрхэнд буй нандин мөрөөдөл, хайр энхрийлэл, баяр жаргалан, амар амгалан, гэрэл гэгээ. 

Бид бүхний учир шалтгаан юм бол бидний хөл дор орчлон ертөнцийн учир шалтгаан оршном, бид орчлонгийн нэг хэсэг нь учир яг одоо бүх зүйл сайн сайханаар өөрчлөгдөж байна .

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам