Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
маргаашаас өрсөн
Яагаад ингэтлээ их хайрладгийг минь бүү асуу
Маргаангүй чиний л өмнө бүхнээ огоорохыг хүснэм
Янагхан чинийхээ тухай бодлоор тэжээгдэн ядуу би баян болдог оо
цаг хугацаа нисэн оддог ч
ганцхан чамайг минь зүрхэнд минь үлдээсэнд талархья
цаглашгүй хайрын аялгуу хорвоод уусан нэгдэхэд
гагцхүү чинийхээ хайранд би баясан жарганам
Юу ч битгий асуу би чамд хайртай
Хэн хэнээс илуу чамайгаа үгүйлэн эрнэм
Юутай гашуун бас амтат мөрөөдөл вэ
Хажууд минь сэтгэлд минь уятай миний л ганцхан амраг минь дээ
Би чамдаа хайртай
Яагаад гэдгийг бүү асуу
Бэтгэртлээ санасан ч би чамд хэлэхгүй
Яагаад вэ гэвэл хайр өөрөө золиос...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment