Өнөөдөр би гал голомт руугаа

Өнөөдөр миний хувьд баярын өдөр. Яагаад вэ гэвэл ээж минь эмнэлгээс гараад шууд гэртээ харина гэсэн. тэгээд л би ээжийгээ гарч ирэхээс нь өмнө гэртээ очоод гэрээ цэвэрлээд, гэрээ дулаацуулах гээд гарах гэж байна. Яагаад гэртээ ирэхэд нь гэр нь дулаахан байж болохгүй гэж.

... Бид нар, үр хүүхдүүд бид ер нь маш их амиа бодсон хүмүүс байх юм. Би ч гэсэн тэр. Ажил ажил, амьдрал амьдрал, үр хүүхэд гэж шогшсоор л байдаг. Нэг сэхээрээд харахад хөөрхий буурай нараа зөнд нь үлдээсэн байх юм даа. Ичмээр юм. Ийм л учраас би алдаандаа харамсахгүйн тулд өглөө эртлэн гал голомт руугаа явж байна даа.  

Тэгээд ээж минь хэрхэн баярлах болоо гэдгийг тэсэн ядан хүлээх л үлдлээ. Баярлана гэж бодож байна. 

Яагаад вэ гэвэл эх хүн өөрөө хэдий ядарч туйлдаж байлаа ч би л хийх ёстой гэсэн үүргээсээ болоод дандаа өөрийн жаргалыг өрөөлийн төлөө, үнэнч хань гэр бүлийнхээ төлөө зориулсаар ирсэн Мөнхийн дуугүй Бурхад гэлтэй. 

За одоо би энэ хэдийнхээ өглөөний цайг бэлдээд дараа нь ажил руугаа биш голомт руугаа гэр рүүгээ явах гэж байгаадаа сэтгэл маш их хөөрч байна. Одоо л ухаан сууж тэдэндээ тусалж дэмнэж байхгүй юм бол миний хүүхдүүд, миний дүү нар бас л миний энэ алдааг давтана шүү дээ.  

Аав хөдөө явсан болохоор ээж ханиа үгүйлж байгаадаа, миний хоёр амьд Шүтээн минь дээ та нартаа бүхнээ зориулахсан...

Амьдралын үнэнтэй нүүр тулах тэр цаг ирнэ, тэр цагаас өмнө харамсал дүүрэн байхгүйн тулд зөвхөн хийж эхлэх л хэрэгтэй гэж бодож байна.

Ингээд би гал голомт руугаа гүйж байна. Та ч гэсэн бас заавал зав гаргаад гал голомт руугаа өргөө гэр рүүгээ хурдлаарай. 

Учир нь тэнд амар амгалан хайр хэмжээлшгүй ихээр ноёлдаг юм, учир нь тэндээс бид ухаарлын тарнитай эргэж ирдэг юм.  

Одоо нар мандаж байна, Яг л үүн лугаа өнөөдөөр энэ хорвоогийн бүх хүмүүсийн сэтгэлийн нар гал голомт өөдөө гэрэлтэг.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам