Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Одоо таньд боломж байгаа бол хайртай хүмүүсээ заавал баярлуулаарай
Аяа амьд Бурхан эжий аав хоёр минь та хоёртой талархаж байна аа, маш их талархаж байна, сэтгэлд минь зүрхэнд минь та хоёрыгоо баярлуулахсан, туслахсан гэсэн сэтгэл хязгааргүй их байгаа болохоор хүсэл минь биелнэ гэдэгт итгэлтэй байна,
Өчигдөр охин нь та хоёрыгоо хараад ямар их баярласан гээч, сэтгэлдээ зөндөө их уйллаа, өвдгийг чинь дэрлээд тэртээх одот тэнгэртээ хамтдаа хүслээ шивнэж байсан тэр л балчирхан үедээ очих шиг болсон шүү.
Олоон олон жил хамдтаа байсан байх та хоёрыг минь Хайрын агуу тэнгэр нь адислаг, хамтдаа л хамтдаа л өнө удаан жил хайр баяр баясгалан дүүрэн аз жаргалтай амьдарсаар л байх болтугай, миний хамгаас хайрт хоёр эрдэнэ минь дээ, та хоёр минь гэрийн багана шиг эвтэй, түшигтэй энэрэлтэй шүү дээ Дээдийн дээд бүхэн минь миний хоёр буурайг энэрч хайрлаж тэтгэж байх болтугай.
Ааваа аа таныг өвдөхөд ээж минь хамтдаа өвдөн хоол унднаас гаран таны төлөө бол өөрт байгаа бүхнээ өргөхөд хэзээд бэлэн байдаг, та хоёрынхоо агуу хайраар, итгэл найдвараар, илч дулаанаар дандаа бялхаж явдаг бид нээрээ азтай хүүхдүүд юм даа, баярлалаа хоёр буурай минь орчлонгийн аливаа бүхэн та хоёрыг минь энэрэл нигүүлсэлдээ багтааж байх болтугай,
Та хоёртой хамгаас их хайртай үр чинь
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment