Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая СД худалдаанд гарлаа.













Сайн байна уу.
Та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Манай бяцхан ардын дуучдын маань Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая СД ирлээ.

Жил хагасын нөр их хөдөлмөр өнөөдөр бид бүхэнд итгэл, баяр баясгалан, амжилтын эхлэлийг бэлэглэж байгаад баяртай байна.

Чин сэтгэлээсээ эх орноо, эх сайхан монгол хэлээ, эрхэмсэг ардын дууны шуранхайгаа амандаа зүрхэндээ аялан, Монголын мянга мянган бяцхан үрс Монгол гэдгээрээ бахархаж байх болтугай.

Сайн үйлс дэлгэртүгэй.

E-mail: mongol.egshiglen@yahoo.com
blog: www.mongolegshiglen.blogspot.com
Phone: 976- 99296029

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам